Энэ онд Монгол улс Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагад элсэхтэй холбогдуулан ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров тус байгууллагын үйл ажиллагааг Монгол улсын ГХ-ы сайд Л.Болдтой авч үзэж хэлэлцлээ. Орос улсын гадаад улс төрийн тусгай газраас мэдээлснээр эдгээр хоёр улсын сайд нар өчигдөр Дублинд Европын аюулгүй байдал,хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын ГХ-ийн сайд нарын зөвлөлийн 19-р хуралдааны үеэр уулзсан байна. Тэд орос-монголын харилцааны хэтийн төлөв, түүний дотор улс төрийн яриа хэлэлцээг эрчимжүүлэх төлөвлөгөө, практик хамтын ажиллагаа болон олон улс, бүс нутгийн өмнө тулгамдсан асуудлууд, түүнчлэн Монгол улс Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагад элсэхтэй холбогдуулан байгууллагын үйл ажиллагааны зорилтот сэдвийг хөндөн хэлэлцэв.