Өнөөдөр Японы БХЯ Умард Солонгосын пуужингийн хөөргөлт улс орны нь аюулгүй байдалд заналхийлвэл түүнийг алдан устгах тушаал өгөв. Түүнчлэн пуужин нислэгийнхээ үеэр задарч, хэлтэрхий нь японы нутаг дэвсгэр дээр унах аюултай үе мөчид эдгээр хэлтэрхийг бас устгах юм. Япон улс ПДХ, АДХ хэрэгслүүдээ өндержүүлсэн бэлэн байдалд оруулсан тухай орон нутгийн хэвлэл мэдээллийн албад уламжлан мэдээлжээ.

БНАСАУ хиймэл дагуул бүхий пуужингаа 12-р сарын 10-аас 22 хүртэлх хугацаанд хөөргөх төлөвлөгөөтэй байна гэж урьд өмнө мэдээлсэн билээ. Ирэх амралтын өдрүүдэд пуужинд шатахуун хийвэл түүнийг ирэх лхагва гаригаас наана хөөргөж болзошгүй гэж өмнөд солонгосын шинжээчид үзэж байна.

Японы ерөнхий сайд Ёсихико Нода даваа гаригийн өглөөнөөс үд хүртэл өргөөнд байж, умард солонгосын пуужингийн нислэгийн явцыг ажиглана. Нислэгийн явцад санамсаргүй тохиолдол гарч болзошгүй юм.