Египетийн сөрөг хөдөлгөөн улс орныхоо байдлыг хэвийн болгохын тулд яриа хэлэлцээ хийж эхлэх тухай ерөнхийлөгч Мухаммед Мурсийн саналд үл итгэж байна гэж орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд уламжлан мэдээлэв.Баасан гаригт эсэргүүцлийн тэмцэл хөдөлгөөн Мурсийн хувьд «улаан карт» болно гэж Хосни Мубаракыг огцруулсан египетийн хувьсгалд нэлээд их үүрэг гүйцэтгэсэн 4-р сарын 6-ны хөдөлгөөн мэдэгдэв.Улс орныхоо сөрөг хүчнийг нэгтгэхээр байгуулсан «Улс үндэстнээ аврах фронт» ерөнхийлөгчийн урианд одоогоор хариу өгөөгүй байна.

Урьд шөнө Мурси улсын төв телевизээр ард түмэндээ хандан үг хэлж, улс орныхоо байдлыг хэвийн болгох асуудлаар маргааш яриа хэлэлцээ хийхийг бүх талд уриалав. Үүний хамт тэрээр улс орныхоо түгшүүртэй байдлыг намжаахын тулд сөрөг хүчинд найр тавихаас татгалзав. Египетэд эсэргүүцлийн тэмцэл хөдөлгөөн хоёр долоо хоног үргэлжилж байна. АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама Мурси үг хэлсний дараа түүнтэй утсаар харилцан ярив. Цагаан ордны мэдэгдлээс харахад Обама Мурсид хандан ямар ч болзол урьдчилан тавилгүй сөрөг хүчинтэй яриа хэлэлцээ хийхийг уриалжээ. « Хүч хэрэглэх ажиллагааг хүлцэж үл болоход Египетийн улс төрийн удирдагчид өөрсдийн талынхныг итгүүлэх ёстой» гэж Обама мэдэгджээ.

Египетэд тэмцэл хөдөлгөөн үргэлжилж байгаа хийгээд долоон хүн хэлмэгдээд байна. Орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн уламжласнаар урьд шөнө «Лалын ахан дүүс» хөдөлгөөний төв байр байрласан байшинд түймэр гарав. Өнөөгийн ерөнхийлөгч тус хөдөлгөөний төлөөлөгч юм. Хэн нэгэн тус байшинг галдан шатаасныг анхны мөрдөн байцаах ажилллагааны явцад тогтоожээ. Египет дэхь олон нийтийн тэмцэл хөдөлгөөн ерөнхийлөгчийг онцгой эрх мэдэлтэй болгосон Үндсэн хуулийн тунхаглалыг 11-р сарын 22-нд нийтлэсний дараа өрнөв. Энэ нь засгийн эрхийг булаан эзлэх гэсэн «Лалын ахан дүүс» хөдөлгөөний оролдлого гэж Мурсийг эсэргүүцэчид үзэж байна.