5-аас 17 нас хүртэл 200 сая гаруй хүүхдийг дэлхий даяар ажил хийхэд албадаж байна. 15 сая нь сургуульд орж сурах боломжгүй байна гэж НҮБ-ын илтгэлд өгүүлжээ. НҮБ-д боловсролын асуудал эрхлэсэн онц эрхт төлөөлөгч, Их Британийн ерөнхий сайд асан Гордон Браун бол илтгэлийн зохиогч юм. Хүүхдийн хөдөлмөрийн ашиглалт бага зэрэг багассан гэж тэрээр тэмдэглэв. НҮБ-ын мэдээлснээр дэлхийд хүүхдийн боловсролын түвшин ерөнхийдөө дээшлэхгүй байна.