Саяхан Хятадын КН-ын ТХ-ны Байнгын хорооны бүх долоон гишүүн хятадын нийслэлд гарсан нэгэн үзэсгэлэнг сонирхон үзэв. Гэвч уг үзэсгэлэнгээс  өөр зүйл хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн анхаарлыг татав. БНХАУ-ын удирдагчдын машинууд замын хөдөлгөөнийг зогсоолгүй Бээжингээр  бусад тээврийн хэрэгсэлийн адил гэрлэн дохиогоор явсан байна.

Хятадын дээд удирдагчид үзэсгэлэнг сонирхож үзэх тухай зохион байгуулагчдад нь урьдчилан мэдээлснийг мэдээлэлд заажээ. Ерөнхий нарийн бичгийн даргын машины цуваа тавхан минутын дотор үзэсгэлэнд хүрч ирнэ гэж үзэсгэлэнгийн ажилтнууд тооцоолжээ. Гэвч Си Зиньпиний сууж явсан машин тав, арван  минутын дараа ч ирсэнгүй. Ерөнхий нарийн бичгийн даргын машиныг өөр машин дагалдан яваагүй хийгээд тэр гудамжийг хаалгүй нийтин замаар явсан учраас саатсан тухай хожим мэдээлжээ. УТТ-ны байнгын хорооны өөр зургаан гишүүн бас гудамж, хөдөлгөөнийг хаалгүй үзэсгэлэнд ирсэн байна.