Оросын Алс Дорнодын нэр тэмдгийг өөрчлөх хэрэгтэй. Бүс нутаг загас, наймаалж төдийгүй технологи, инновациэр нэр алдартай болох ёстой. «Алс Дорнод, Өвөр Байгалийн нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх» хөтөлбөрийг ерөнхийлөгч Путин нийт улс орны чухал зорилт хэмээн үзэж байна. «Алс Дорнодыг эдийн засгийн хөгжлөөр тэргүүлэх бүс нутаг болгож, бүс нутгийг өрнүүн хөгжүүлэх өргөн цар хүрээтэй цогц төслүүдийг хэрэгжүүлэхийг» ерөнхийлөгч уриалав.

Хийсэн ажил хангалттай биш байна гэж Путин хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг урьдчилан дүгнэн хэлэв. «Алс Дорнодын нутаг дэвсгэрийг хөгжүүлэх хурдац ба хүмүүсийн аж амьдралын нөхцөл тааламжгүй байна. Алс Дорнод хөрш зэргэлдээ Ази Номхон далайн бүс нутаг ба ОХУ-ын өөр бүс нутгаас хоцорч байна» гэж Путин хэллээ.

Алс Дорнодын хөгжил Орос улсад нэн чухал юм. 1-рт бүс нутаг нэлээд их хэмжээний байгалийн нөөцтэй. Нүүрс ус төрөгч тэдгээрийн дотор байна. Түүгээр Баруун Сибирийн багасаж байгаа нефть хийн нөөцийг нөхөж болно. 2-рт Алс Дорнод Ази Номхон далайн бүс нутагт гарах Орос улсын нэг ёсны хаалга болсон. 3-рт байдлыг өөрчлөхгүй бол бүс нутгийн хөгжил унаж мэднэ. Эдүгээ Алс Дорнлдын ДНБ-ний өсөлтийн хурдац Оросын дундаж хэмжээнээс бага байна. Түүнчлэн АНДБН-ийнхаас их хоцорсон юм.

«Бүс нутаг хоорондын томоохон төслүүдийг хэрэгжүүлэх, ахин боловсруулах ба дээд зэргийн технологийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, бүс нутгийн эдийн засгийг АНДБН-ийн давшингуй хөгжиж байгаа орнуудтай интеграцчилж, тэргүүний туршлагы нь ашиглах зэрэг гурван үндсэн чиглэээр урагш ахих хэрэгтэй» гэж Сахалин мужийн засаг дарга Александр Хорошавин үзэж байна.

Татварын хөнгөлөлт бүс нутгийн аж үйлдвэрийн хөгжилд шижим түлхэц үзүүлнэ гэж Камчатский хязгаарын засаг дарга Владимир Илюхин үзэж байна. «Шинээр нээгдсэн үйдвэрт ашгийн татвар ногдуулалгүй ашигт малтмалын олборлолтыг татвараас чөлөөлөх хэрэгтэй. Миний бодоход татварын ийм хөнгөлөлт нийт үйлдвэрлэл, уул уурхайн аж үйлдвэрийн хөгжилд түлхэц үзүүлнэ гэж тэрээр хэллээ.

Алс Дорнодын хөгжлийн сайд, Холбооны Алс Дорнодын тойроггт суугаа ерөнхийлөгчийн онц эрхт төлөөлөгч Виктор Ишаев тодорхой хэдэн санал дэвшүүлээд

«Оросын дорнодын бүс нутаг нийт улс орноо хөгжүүлэх нэг ёсны зүтгүүр болж мэднэ. Байгалийн нөөцийг эзэмшиж, хөрөнгө оруулалтын томоохон төслүүдийг хэрэгжүүлэх замаар өслөлийг хангаж болно. Сибирийг нэвт дамжсан төмөр зам болон боомтуудыг шинэчлэх хэрэгтэй. Байгал-Амарын төмөр замын 2 дахь салаа зам тавьснаар замын нэвтрэх чадварыг 110 сая тонн хүртэл нэмэгдүүлж болно.

Түүнчлэн Сахалин аралд шинэ гүүр, хонгил бий болох нь тус дөхөм үзүүлнэ. Энэ нь Алс Дорнодод Орос улсын геополитикийн байр суурийг бэхжүүлэх юм. Эцэст Солонгосыг нэвт дамжсан төмөр замыг Сибирийг нэвт дамжсан төмөр замтай холбох нь чухал» гэв.

Хойд усан зам тэнгисийн томоохон зангилаа байгуулах Петропавловск-Камчатскийд гарцтай болох нь өргөн хэтийн төлөвийг нээж өгнө гэж Ишаев үзэж байна. Оросын эргийн дагуухь хөлөг онгоцны байнгын хөдөлгөөн Европт ачаа тээвэрлэх хамгийн сайн зам гэж японы мэргэжилтнүүд үзэж байна.

Түүнээс гадна төмөр замыг бодоход Хойд усан замаар ачаа тээвэрлэх нь 40 хувиар хямд байна. Ийм хөтөлбөр оросын талд ашиг тустай хийгээд их хэмжээний зардал шаардахгүй.