Орос улс Хятад улсын эрчим хүчний аюулгүй байдлыг бэхжүүлэхэд туслана. Энэ тухай өнөөдөр Москвад болсон хоёр улсын засгийн газрын тэргүүн Дмитрий Медведев, Вэнь Зяобао нарын яриа хэлэлцээрийн явцад эрчим хүчний асуудал хэлэлцэх үеэр тохиролцоонд хүрэв.

Уг уулзалтын чухал дүнгүүдийн нэг бол оросын мэргэжилтэнүүдийн Тяньваний АЦС-ын хоёрдугаар ээлжийг барьж байгуулах тухай гэрээний техникийн хэлбэржүүлэлт юм. Протоколд Дмитрий Медведев, Вэнь Зяобао нарыг байлцуулан гарын үсэг зурав. Энэхүү объект нь өнгөрсөн оны 3-р сард Японд гарсан “Фукусима” АЦС-ын технологийн ослоос хойш олон улсын энхийн цөмийн салбарын хамгийн томоохон төсөл юм.

Одоо Хятадад аж үйлдвэрийн ачааллын дор Тянванийн АЦС-ын эхний хоёр тогоог тавиад байна. Үүнтэй зэрэгцэн оросын мэргэжилтэнүүдийн туслалцаатайгаар уран баяжуулах дөврөн завод ашиглагдаж байна.Хятадын Тянванийн АЦС-ын хоёр шинэ тогоо нь тус улсын эрчим хүчний тэнцэлд цөмийн эрчим хүчний үзүүлэх үүргийг нэмэгдүүлнэ. Харин ийм ирээдүйтэй зорилгод хүрэхийн тулд тус улс дэлхийн цахилгаан эрчим хүчний 10 хүртэл хувийг үйлдвэрлэлтэнд хүргэх ёстой юм.

АЦС-ын хоёр шинэ блокийг барьж байгуулах тухай яриа хэлэлцээр удаан явагдав. Энэ нь “Фукусимагийн” ослын дараа Хятад улс жил хагасын хугаацаатай завсарлага авсанд ч биш юм, харин цөмийн эрчим хүчний аюулгүй байдлын арга хэмжээнүүдийг эрчимжүүлэхийн тулд юм. Энэ асуудалд Эрчим хүч, аюулгүй байдлын төвийн захирал Антон Хлопков анхаарлаа хандуулж байна.

«Эхний ээлжинд энэхүү төсөлд оросын мэргэжилтэнүүд болон технологийн оролцооны хувийн тухай мэтгэлцээнийг явуулсан. Үүнтэй холбоотой хятадын гүйцэтгэгчдийн ажлын хэмжээний тухай яригдсан. Сүүлийн жилүүдэд хятадын аж үйлдвэр болон инженерүүд АЦС барьж байгуулах нилээд туршлага хуримтлаад байгаа. Тиймээс хятадын тал яриа хэлэлцээрийн хүрээнд цөмийн төслүүдийг хэрэгжүүлэлтэнд тэдний мэргэжилтэнүүд болон аж үйлдвэрийн хувийн хэмжээг нэмэгдүүлэхийг шаардаж байна» гэж Антон Хлопков хэллээ.

Москвад болж өнгөрсөн эрчим хүчний харилцан ярицлагад Орос улсаас Хятад руу нийлүүлж байгаа нефтийн болон нүүрсний тогтвортой нийлүүлэлтийг тэмдэглэсэн. Энэ жил нефтийн экспорт өнгөрсөн жилийнхтэй харьцуулбал, 1,5 дахин нэмэгдэх болно. Талууд нийт хэмжээг хоёр дахин нэмэгдүүлэх төлөвтэй байгаагаа батлацгаав. Ингэхдээ нефтийн үнийг тогтоох бүх тулгамдсан асуудал нь бүрэн шийдэгджээ. Өмнөх шатны эрчим хүчний харилцан яриануудад үнэ тогтоох процесс нь нилээд хүндрэлтэй байсан юм.

Талууд энэ удаа уг асуудлыг төдийгүй оросын хийн хоолойгоор дамжих хийн үнийг эцэслэн шийдэх ёстой байв. Энэ тухай яриа хэлэлцээрүүд нилээд хэдэн жил явагдаж байгаа хирнэ, тодорхой шийдэлд хүрч чадахгүй байв.Оросын нефть-хийн холбооны ерөнхийлөгч Геннадий Шмаль дээд удирдлагуудын улс төрийн бас нэг дохио хэрэгтэй байгааг үгүйсгэхгүй байна.

«Орос улсын байгалийн хийн нилээд их нөөц : Якут болон Сахалинд байдгийг тооцож үзэхдээ, хоёр талд нийцэх буулт хийж болох юм гэж тэр ярьж байна.Европ нь Оросоос нийлүүлж байгаа байгалийн хийн хэрэглээгээ нилээд хэмжээгээр бууруулж байгаагаас үүдэн, өөр шинэ зах зээл эрэлхийлэх шаардлага урган гарч байна.

Тийм хэрэглэгчдээр АНД-н бүсийн орнуу, мөн Хятад улс байж болох юм. Москвагийн уулзалтын явцад хоёр орны удирдагчдад зөвлөлдөх зүйл байгаа гэж үзэхийн зэрэгцээ, энэхүү түүхэн уулзалт нь эрчим хүчний хамтын ажиллагааны хөгжилд улс төрийн түлхэц өгнө гэж найдаж байна» гэж Геннадий Шмаль тэмдэглэв.

Хятад улсын оросын эрчим хүчний тээгчүүдэд сонирхолтой байгаа нь цаашид өсөх болно. Энэ нь ганц эдийн засаг эрчимтэй хөгжиж байгаатай холбоотой бус, өрнөдийн болоод юуны өмнө АНУ-ын хятадтай баримталж байгаа бодлоготой уялдаатай юм. Чухам ийм зорилгоор Африк болон Ойрхи-Дорнодын орнуудаас Хятад руу нийлүүлэх нефтийн нийлүүлэлтэнд шинэ улс төр болон цэргийн саадууд гарч байна.

Одоохондоо цохилтыг Туркмен болон Казахстанаас нийлүүлж байгаа хямд үнэтэй нефть болон байгалийн хийгээр нүхийг бөглөж байна. Гэвч Хятадын нефть нийлүүлэлтийн хөнгөлттэй зээлийн хугацаа дуусахад байдал өөрчлөгдөж мэдэх юм. Орос улс болон Хятадын эрчим хүчний хатын ажиллагаа туйлын прагматик байна. Үүнийг Москвад болсон яриа хэлэлцээр нотоллоо .