Ливаны байдал ахин хурцдсан явдал Москваг түгшүүлж байна. Улс орныхоо байдлыг гаднын оролцоогүйгээр яриа хэлэлцээ хийх замаар зохицуулахад чиглэгдсэн тус улсын хүчин чармайлтыг дэмжиж байна гэж Триполийн байдалтай холбогдуулан Орос улсын ГХЯ-аас гаргасан мэдэгдэлд өгүүлжээ. Өнгөрсэн амралтын өдрүүдэд гарсан шашинтан хоорондын зэвсэгт мөргөөлдөөн тэнд үргэлжилж байна. Хүмүүс амь үрэгдэж, шархдав. Ливаны удирдлага улс төрийн янз бүрийн хүчинд хандан ойр хоорондын дайсагналыг гаруулж мэдэх үг хэлэхээс татгалзахыг уриалав. Арми энгийн хүн амыг хамгаалах арга хэмжээ авч байна. Ливаны ба бүс нутгийн өөр улсын байдлыг чухам улс төрийн харицлагатай арга замаар эв зүйгээр зохицуулж болно гэж үзэж байгаагаа» Орос улсын ГХЯ-ны мэдэгдэлд онцложээ.