ОХУ, БНХАУ хоёр Тяньваний АЦС-ын 2 дахь ээлжийг хамтран барих тухай протоколд гарын үсэг зурав. Өнөөдөр эдгээр хоёр улсын засгийн газрын тэргүүн нарын 17-р уулзатын дүнгээр баримт бичигт гарын үсэг зуржээ. Орос улс Тяньваний АЦС барихад зээл Хятадад олгоход бэлэн байна. Хэлэлцээрийн дагуу «Атомстройэкспорт» тус АЦС-ын 3-4-р блокыг барих юм.

Москвад хийсэн хэлэлцээний дүнгээр орос-хятадын хамтын ажиллагааг хөгжүүлэх тухай хэдэн баримт бичиг түүний дотор 17-р уулзалтын үр дүнгээр гаргасан хамтрасан албан мэдээ, орос-хятадын эрчим хүчний яриа хэлэлцээний хуралдааны протокол, хүмүүнлэгийн хүрээнд орос-хятадын харилцан ажиллагааг хөгжүүлэх төлөвлөгөөг хэрэгжүүлэх тухай санамж бичигт гарын үсэг зуржээ.

Түүнээс гадна ОХУ-ын эдийн засгийн хөгжлийн яам, Хятадын арилжааны яамны хоорондын эдийн засгийг шинэчлэх салбарт хамтран ажиллах тухай Орос,Хятадын засгийн газрын санамж бичгийг хэрэгжүүлэх тухай протоколд бас гарын үсэг зурсан байна.