Сенкаку (Дяоюйдао) арлуудын талаархи АНУ-ын сенатын байр суурь БНХАУ-ын эрх баригчдын сэтгэлийг түгшүүлж байна. Эдгээр арлыг аюулгүй байдлын тухай америк-японы гэрээний үйл ажиллагаанд хамруулахыг Бэээжин эсэргүүцэж байна. Харин Өмнөд Хятадын тэнгист хууль бус шилжин орох хөлөг онгоцуудыг шалган үзэх шийдвэрээ тайлбарлаж өгөхийг АНУ Бээжингээс шаардав.

АНУ-ын ийм ажиллагаа бүс нутгийн байдлыг тогтворгүй болгож мэднэ гэж Бээжин үзэж байна. БНХАУ-ын ГХЯ-ны төлөөлөгч Хун Лэй 2013 оны санхүүгийн жилийн үндэсний батлан хамгаалалтын тухай хуулийн төсөлд засвар оруулах АНУ-ын сенатын шийдвэрийг чухам тийм үүднээс тайлбарлав. Хятадын дипломат ажилтны хэлснээр аюулгүй байдлын тухай америк-японы гэрээ гуравьдах улсын ашиг сонирхолыг хамрах ёсгүй.

Хун Лэй АНУ Японы хоорондын хамтын ажиллагаа, аюулгүй байдлын баталгааны тухай гэрээг «хүйтэн дайны баримт бичиг» хэмээн нэрлэжээ. Арлууд Хятадын нутаг дэвсгэрийн нэг хэсэг юм гэж ГХЯ-ны төлөөлөгч ахин онцлов. Дяоюйдао арлууд чухам ямар улсад хууль ёсоор хамаарагдах асуудлаар хэнийг ч дэмжихгүй гэж урьд АНУ мэдэгдэж байсныг тэрээр америкийн талд анхааруулав.

Төвийг сахина гэж АНУ мэдэгдсэн ч хятад-японы санал зөрөөлдөөний асуудлаар Бээжин Вашингтоны хооронд хурц санал шүүмжлэл явагдах юм. Америкийн тал байдал хурцдсантай холбогдуулан бүс нутагт цэрэг-улс төрийн эвслээ бэхжүүлэх болон Хятадыг сөрөн зогсох шинэ эвслийг байгуулна гэж Хятад таамаглажээ.

Оросын ШУА-ийн Алс Дорнодын хүрээлэнгийн Улс төрийн судлал, таамаглалын төвийн удирдагч Андрей Виноградов «Оросын дуу хоолой» радиод өгсэн ярилцлагдаа америкийн хүчин зүйл байдлыг хүндрүүлж байгаа боловч хүч хэрэглэхгүй байх гээд

«Одоо Хятад эдгээр аралд өнгөлзөж байгаагаа нэгэнт шийдвэртэй мэдэгдсэн учир асуудлын шийдвэрийг хойшлуулж,хойч үеийнхэнд үлдээнэ гэх мэт ухрах алхам хийх аргагүй болсон. Харин Хятад улс асуудлыг өөртдөө ашигтайгаар шийдвэрлэх алхам ч хийж чадахгүй. Япон хатуу байр суурь баримталж байгаа хийгээд АНУ түүнийг дэмжиж байна. Хятад ч хатуу байр суурь баримтлав. Миний бодоход ийм байдал нэлээд удаан хэвээр хадгалагдана» гэлээ.

Ямар нэг талаас санаатайгаар явуулах үйл ажиллагаа биш онц байдлын уршгаар санамсаргүй үүсэх будлиан аюултай гэж шинжээчид үзэж байна. Хятадын хилийн харуулын хөлөг онгоцны багийн гишүүдийг Өмнөд Хятадын тэнгисийн Хятадын мэдэлд байгаа усанд цөмрөн орох гадаадын хөлөг онгоцуудыг шалган үзэх эрхтэй болгосон БНХАУ-ын эрх баригчдын шийдвэр бүс нутагт сэжиг төрүүлэв. АНУ-ын засгийн газрыг төлөөлсэн тус улсаас БНХАУ-д суугаа элчин сайд Гэри Лок эл шийдвэрийг тайлбарлаж өгөхийг шаардсан юм.

Энэ нь нутаг дэвсгэрийн асуудлаар Хятад ба хөрш орнуудын хооронд үүссэн маргаанд АНУ улам идэвхтэй оролцож байгааг нотлон харуулав. Вашингтон бүс нутагт хятадын эсрэг үзэл санааг ашиглахаас буцахгүй байна. Өмнөд Хятадын тэнгисийн хэдэн аралд бас өнггөлзөж байгаа Филиппин улс гадаадын хөлөг онгоцуудыг шалган үзэх тухай хятадын шийдвэрт дургүйцэж байна.

Нутаг дэвсгэрийн маргаантай асуудалд хамаатай өөр этгээдүүд үүний хариуд арга хэмжээ авах эсэхийг цаг үе харуулна. Ямар байсан ч талуудыг бухимдуулах шийдвэр хэнд ч тустай биш. Өмнөд Хятадын тэнгисийн маргаантай арлуудын тойрны байдлыг улс төр-дипломат арга замаар л зохицуулж болох юм.