Сансар судлалын цаашдын хөгжил тухайлбал Сар болон Саран дээр суурин бааз байгуулахтай холбоотой гэж Оросын сансрын агентлагийн эрдэм шинжилгээний тэргүүлэх нэгэн хүрээлэнгийн удирдагч Геннадий Райкунов үзэж байна. Түүний хэлснээр Олон улсын сансрын станцын чадавхи бараг шавхагдаж дууссан байна. Иймээс өөд урагшлах цаг болсон байна.

Эдүгээ ОУСС тойрог замд хийх маш олон туршилтад шаардагдах тоног төхөөрөмжийг арайхан багтааж байна. Энергийн үйлвэрлэл ч дутагдав. 2020 оноос хойш Саранд шилжих хэрэгтэй гэсэн үзэл санааг сансрын хөтөлбөрийн үзэл баримтлалыг боловсруулж байгаа эрдэм шинжилгээний хүрээлэнгийн ерөнхий захирал Геннадий Райкунов баримталж байна. Дэлхийн дагуул хязгааргүй орон зайтай. Радиолокатор болон эрдэм шинжилгэжэний ажил хийх том том багааж тэнд байрлуулж болно. Сарны бааз хүмүүсийг өөр гаригт амьдрах туршлагтай болгох юм.Сарны мөс хайлуулж, уснаас хүчил төрөгч, ус төрөгч ялган гарган авч, пуужингийн хөдөлгүүрийн түлш болгон хэрэглэж мэднэ гэж эрдэмтэн үзэж байна.

Дашрамд хэлэхэд одоо ОУСС-д ажиллаж байгаа Оросын түнш АНУ Сарнаа буцах төлөвлөгөөнөөсөө татгалзав. Одоо тус улс 2020 оны дундуур жижиг гаригт очих шинэ төлөвлөгөөтэй байна. Гэвч жижиг гариг руу хийх нислэг Ангараг гариг руу хийх нислэгтэй адилхан аюултай байна. Гариг хоорондын орон зайд хэдэн сар байх багийн гишүүд барагцаалбал адилхан хэмжээний цацрагт нэрвэгдэнэ гэж Сансар судлалын хүрээлэнгийн захирал Лев Зелёный тайлбарлан хэллээ. Сарны судлалыг сонгож авсан нь дээр гэж тэрээр хэлээд

«Саран дээр сансрын нисэгчид 1,5-2 метр гүнд байрлаж, дээшээ гарах боложмтой байх болно. Хамгаалах материал бий. Харин жижиг гариг дээр цацрагаас өөрийгөө яаж хамгаалахыг мэдэхгүй байна. 2-3 өдрийн дотор Саранд хүрч болно. Тэнд шинэ сонин физик, сүүлт одны авчирсэн органик бодис байгаа. Хүн хийх юм тэнд бас байна» гэв.

Сансрын нисэгчид Сарны баазад заавал үргэлж суухгүй. Тэд эрдэм шинжилгээний ажил хийх багажийг ээлж ээлжээр ажиллуулж чадна гэж Лев Зелёный үзэж байна. Харин жижиг гаригийг хүмүүс биш автомат станцууд шинжлэн судлах ёстой.

Орос улс, АНУ хоёр дэлхий орчмын тойрог замаас хойшхи үед хаашаа нислэг хийхээ сонгож авсан байна. Хоёр тал сонголтоо тайлбарлах буурьтай шалтгааныг эрэх юм. Харин ямар нэг үе шатанд маргаан шүүмжлэл эцэслэнэ. Учир нь сансрын гүрэн улсуудын амин чухал зорилго зууны дундуур Ангараг гариг руу нислэг хийхэд оршино. Ямар нэг улс дангаар нислэг хийж чадахгүй хийгээд олон үндэстний баг тийшээ нисэх бололтой.