Сирид засгийн газрын цэрэг сөрөг хүчний эсрэг химийн зэвсэг хэрэглэхэд бэлдэж, эрх баригчдын тушаалыг хүлээж байна гэж Эн-Би-Си америкийн албан ёсны төлөөлөгчдийн мэдээ баримтыг үндэслэн мэдээллээ. Эдүгээ Сирид заринтай төстэй шинэ төрлийн  хорт бодис нисэх онгоцны бөмбөгт ашиглаж байна. Сирийн сөнөөгч онгоцууд сөрөг хүчний зэвсэгт бүлгүүдийн байрлалыг дайрах үеэр түүнийг хэрэглэж мэднэ гэж америкийн төлөөлөгчид өгүүлжээ.

Сирид Асадын дэглэм химийн зэвсэг хэрэглэвэл Вашингтон болон түүний холбоотнууд шийдвэртэй арга хэмжээ авахад бэлэн байна гэж өчигдөр АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон мэдэгдэв.

Сирид химийн зэвсэг хэрэглэж үл болно гэж Орос улс үзэж байгааг ГХ-ийн сайд Сергей Лавров Брюссельд Орос улс-НАТО зөвлөлийн хуралдааны дараа мэдэгдлээ. Орос улс Сирид химийн зэвсгийн шилжилт хөдөлгөөнийг дахин дахин хянаж, өрнөдийн түншүүдтэй мэдээлэл солилцож байна гэж сайд онцлов. «Ийм ажиллагаа явуулахаар төлөвлөөгүй, төлөвлөх ч үгүй» гэж оросын талд удаа дараа батлан илэрхийлснийг ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров тэмдэглэн хэлэв.