1-р сарын нэгнээс Өмнөд Хятадын тэнгисийн маргаантай хэсэг аралд цөмрөн орох гадаадын хөлөг онгоцуудыг шалган үзэх шийдвэрээ тайлбарлаж өгөхийг АНУ Бээжингээс шаардсан тухай өчигдөр Бээжинд АНУ-аас БНХАУ-д суугаа элчин сайд Гэри Лок сэтгүүлчдэд мэдэгдлээ.Түүний хэлснээр ийм захирамжийг хэрэглэх үйл ажиллагааны хүрээ ч, зорилго ч тодорхой биш байна. Дийлэнх олонхи улс БНХАУ-аас мэдэгдсэн зааварыг сайн мэдэхгүй байна гэж Лок үзэж байна.

2013 оны 1-р сарын нэгнээс «хятадын цагдаа нар Хайнань муж орчмын тэнгист хууль бусаар цөмрөн орсон гадаадын хөлөг онгоцууд дээр шалгалт хийж, баривчилж, шахан зайлуулна» гэж үүний өмнө БНХАУ-ын эрх баригчид зарлан мэдээлсэн билээ. «Хятад улс олон улсын ба дотоодын хууль тогтоомжийн дагуу тусгаар тогтнол,Өмнөд Хятадын тэнгисийн талаархи хууль ёсны эрхээ хамгаалж байна» гэж БНХАУ-ын ГХЯ мэдэгджээ.

Хятадын эрх баригчдын захирамж Өмнөд Хятадын тэнгисийн арлуудын асуудлаар Хятадтай маргалдаж байгаа бүс нутгийн хэдэн улсад эгдүүйцэл төрүүлэв. БНХАУ-аас гадна Вьетнам, Филиппин, Малайзи болон өөр хэдэн улс Өмнөд Хятадын тэнгисийн арлуудад өнгөлзөж байна.