Япон улс ирэх долоо хоногт БНАСАУ-ын пуужингуудыг амдан устгаж болзошгүй алсын тусгалтай хянах систем болон их бууны пуужингуудтай мин устгагч гурван хөлөг онгоцыг хөдөлгөв. Энэ тухай пүрэв гаригт Японы батлан хамгаалах яамнаас мэдэгдэв. Мин утсгагч хөлөг онгоцнууд нь Зүүн-Хятадын болон Японы тэнгисүүдээс өөрийн байлдааны байранд чиглэж явна. Тэдний зорилго умард-солонгосын пуужингуудын нислэгийг хянах бөгөөд Японы нутаг дээр унаж болзошгүй тохиолдолд устгах юм. Пхеньян өмнө нь 12-р сарын 10-22-ны хооронд дэлхийн хиймэл дагуулыг тойрог замд тээгч “Ынха-3” пуужинг хөөргөнө гэж мэдэгдсэн. Вашингтон, Сөүл болон Токио, БНАСАУ-ыг НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн тогтоолоор хориглосон тив хоорондын баллистик пуужин туршиж байна гэж үзэж байгаа юм.