Филиппинд сүүлийн хорин жил гараагүй “Пабло” хүчтэй хар салхины улмаас 475 хүн нэрвэгджээ. Энэ тухай Франс пресс агентлаг филиппины зэвсэгт хүчний эх сурвалжжас иш татан уламжилжээ. Өмнө нь 325 хүн нас барсан тухай мэдээлж байсан. 400 орчим хүн сураггүй алга болсонд тооцогдож байна. Олон улсын Улаан загалмайн нийгэмлэг тус улсын хохирол амсаад байгаа мужуудын иргэдэд 4,8 сая доллароос доошгүй яаралтай тусламж үзүүлэхийг уриалав.

Филиппины Нийгмийн хангамж, хөгжлийн сайд Корасон Солиманы хэлж байгаагаар, одоогийн байдлаар хамгийн хурц асуудал бол эм тарианы хүрэлцээгүй байдал болон хуурай хувцас, майхангууд нэн шаардлагатай байгаа аж. Филиппины агаар, геофизик болон одон орны үйлчилгээнүүдийн засаг захиргааны гаргасан мэдээгээр, халуун орны “Пабло” нэртэй далайн хар салхины хүч мягмар гаригийн өглөөнөөс суларч эхэлжээ. Гэхдээ хар салхи нь тус улсын баруун- хойд хэсэг рүү цагт 13 км хурдтай яваа бөгөөд баасан гаригт намжих төлөвтэй байна байна.