Египтийн ерөнхийлөгч Мухаммед Мурсигийн талыг баримтлагчид болон түүнийг эсрэгүүцэгчдийн хооронд Каирын төвд мөргөлдөөн болсны улмаас 6 хүн амь үрэгджээ. Эрүүл мэндийн яамны гаргасан тоо баримтаар, пүрэв гаригийн өглөө ерөнхийлөгчийн ордны дэргэд гарсан мөргөлдөөний улмаас 400 гаруй хүн шархаджээ. Сөрөг хүчнийхэн ерөнхийлөгч Мурсид нэмэлт бүрэн эрх олгож байгаа Үндсэн хуулийн тунхагийг эсэргүүцэж байгаа юм. Тэд 12-р сарын 15-нд бүх ард түмний санал асуулгыг явуулах язгууртны намуудын яаруу гаргасан шийдвэрийн эсрэг тэмцэж байна.

Египтийн ерөнхийлөгчийн ордны эргэн тойронд байдал хурцадмал байгаа бөгөөд буудалцаан болж байна. Нөгөөтэйгүүр, ерөнхийлөгч Мурси босогчдын эсрэг хүчирхийлэл хэрэглэж болохгүй гэж зарлиг гаргаад байна. Либерал сөрөг хүчнийхэн мэдэгдэхдээ, тэд Египтийн эрх баригчидтай яриа хэлцэл хийхэд бэлэн байна, гэхдээ ерөнхийлөгч Үндсэн хуулийн асуудлаар бүх ард түмний санал асуулгыг хойшилсны дараа гэв. Тэд Мухаммед Мурсид Египтэд болж байгаа хүчирхийллийн бүхий л хариуцлагыг үүрүүлээд байна. ЕХ-ны гадаад хэргийн төлөөлөгч Кэтрин Эштон Египтийн үйл явдлын өрнөл болон жагсагчдын мөргөлдөөнд сэтгэл түгшиж байгаагаа илэрхийлжээ. Тэр бүх талуудыг тайван, хүлээцтэй байж, нийтийг хамарсан яриа хэлцэлд хүрэхийг уриалав.