ОХУ-д айлчлал хийж байгаа БНХАУ ын Төрийн зөвлөлийн дарга Вэнь Зяобао өнөөдөр ОХУ-ын ерөнхий сайд Дмитрий Медведевын хамт ОХУ болон БНХАУ-ын засгийн газрын тэргүүн нарын байнгын 17 дахь уулзалт зохион явуулна. Эдийн засгийн хэлхээ холбоо,хамтын хөрөнгө оруулалт, эрчим хүчний харилцан яриа зэрэг нь яриа хэлэлцээрийн гол сэдвүүд байна. Талууд цэрэг-техникийн хамтын ажиллагааны асуудлыг хэлэлцэхийн хамт олон улсын тулгамдсан гол асуудлуудаар санал бодолоо солилцоно. Тэд олон улсын санхүүгийн байгууллагуудын хүрээнд Орос, БНХАУ-ын ШХАБ болон АНДЭЗХ-ны харилцан ажиллагаа болоод цаашдын дээд хэмжээний түвшиний арга хэмжээнүүдийг хэлэлцэн ярилцана. Мөн Вэнь Зяобао нь ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзалт хийнэ.

Ерөнхий сайд нарын уулзалтын үеэр Орос-яхтадын эдийн засгийн 7 чуулган явагдана.Вэнь Зяобаогийн Москвад хийж байгаа энэ удаагийн айлчлалын үеэр Орос-Хятадын хооронд янз бүрийн салбарын хамтын ажиллагааны тухай 25 баримт бичгүүдэд гарын үсэг зурахаар төлөвлөж байна. Орос-хятадын харилцаа нь” одоо үед олон арван жилийнхээс хамгийн дээд үедээ”хүрээд байна гэж Москва үзэж байна гэж хоёр орны ЗГ ын тэргүүн нарын уулзалтын өмнө ОХУ-ын ЗГ-аас сэтгүүлчдэд мэдэгдэв.

Ингэхдээ ОХУ болон БНХАУ-ын эдийн засгийн харилцаануудад Гаалийн холбоо болон ОХУ, Белорус,Казахстаны Нэгдсэн эдийн засгийн орон зайны үйл ажиллагаа эхэлсэнтэй холбоотой зарим өөрчлөлт шинэчлэлт гархаар болоод байгаа. Одоо Евразийн эдийн засгийн комисстой болон БНХАУ-ын холбогдох байгууллагуудтай харилцан ажиллагааг хангах идэвхитэй яриа хэлэлцээр явагдаж байна.Түүнчлэн, рубль болон юаниар хийх төлбөр тооцооны хэмжээг нэмэгдүүлэх шаардлагатай юм гэж ОХУ үзэж байна. Хоёр улсын хөрөнгийн зах дээр рубль, юань хоёр валютаар хийх арилжааны механизмыг боловсронгуй болгох ажиллагаа үргэлжилж байна.