Ашхабадын “Рухыет” ордонд ТУХН-ын орнуудын ДХУ  болж байна. Уг хуралдаанд Хамтын нөхөрлөлд ордог 11 улс орон ордог гэж “Оросын дуу хоолой” радиогийн сурвалжлагч мэдээлж байна. Орос улсын төлөөлөгчдийг ерөнхийлөгч Владимир Путин тэргүүлж байна.

ДХУ-д оролцогчид 20 орчим асуудлыг хэлэлцэнэ. Уулзалтын дүнд багц баримт бичгүүдэд гарын үсэг зурхаар төлөвлөж байгаагийн дотор Бүх талын хамтын ажиллагааг хөгжүүлэх Тунхаг бичиг юм. Бусад баримт бичгүүдийн дунд ТУХН-ын орнуудын валютын төлбөр тооцооны үйл ажиллагаанд таатай нөхцөл олгох тухай гэрээ болон аюулгүй байдлыг хангахад харилцан ажиллах тухай болоод хууль хяналтын байгууллагын салбарын хамтын ажиллагааны тухай гэрээнүүд байна.

Одоо болох яриа хэлэлцээрийн явцад гол байрыг эдийн засгийн салбарын хамтын ажиллагааны сэдэв эзлэнэ. ТУХН-ын орнуудын 2012 оны эдийн засгийн харилцан ажиллагааны чухал сэдэв нь холбоо болон мэдээллийн салбарт хамтран ажиллахаар тодорхойлсон юм. Түүнчлэн, улс орнуудын тэргүүн нарын зөвлөл 2013 оныг ТУХН-ын орнуудын экологийн соёл, байгаль орчныг хамгаалах жилээр зарлахаар төлөвтэй байна. ДХУ-ын дүнгээр Аугаа эх орны дайны ялалтын 70 жилийн ойд зориулан шийдвэр гаргаж, улс хоорондын “Хамтын нөхөрлөлийн орнуудын соёлын нийслэлүүд” хөтөлбөрийг батлахаар төлөвлөж байна.