Оросын мэргэжилтэнүүд зарлаагүй цөмийн зэвсгийн үйлдвэрлэлийг илрүүлэх шинэ хэрэгсэлийг зохион бүтээж МАГАТЭ-д туслана. Энд плутония-244 изотопын хамгийн ховор дээж бүтээх тухай яригдаж байна.

Энэхүү загвараар мэргэжилтэнүүдийн объектуудаас цуглуулсан бодисуудыг тооцоолж гаргаж байх болно. Энэ нь төхөөрөмжийн тоосонцор юм уу, эсвэл МАГАТЭ-д өмнө нь мэдэгдээгүй цөмийн үйл ажиллагаа явуулдаг заводын газар дээрээс авсан хөрс ч байж болох юм.

Изотопын дээжийг Саров дахь Холбооны цөмийн төвд бүтээх юм. МАГАТЭ гээс тус үйлдвэр рүү баяжуулах зорилгоор плутоний илгээнэ. Дараа нь орос улсын Хлопонины нэрэмжит Радийн хүрээлэн дээжийг аттестатчилж, МАГАТЭ гийн ижил төрлийн лабораторт шилжүүлнэ. Эдгээр лабораторуудад МАГАТЭ гийн мэргэжилтэнүүд дэлхийн янз бүрийн орнуудын төрөл бүрийн объектуудаас цуглуулсан бодисуудад шинжилгээ хийнэ.

Оросын цөмийн мэргэжилтэнүүд өөрсдийн шилдэг тэргүүний боловсруулалтуудыг МАГАТЭ-гийн мэдэлд анхны бус удаа өгч байна гэж Радийн хүрээлэнгийн радио-химийн судлагааны лабораторын дарга Юрий Пантелеев тэмдэглээд

«Энэхүү изотопын тулгамдсан асуудал нь түүний өртөг үнэтэйд байна. Оросын талд байгаа тусгай технологиуд шаардлагатай юм. Энэ бол маш үнэтэй процесс. Үүний тусламжтай мяарч плутонийг, бөмбөгний ч байна уу, ямарч байсан тэр тодорхойлох бүрэн боломжтой» гэлээ.

МАГАТЭ гийн түнш оросын “Росатом”корпорациас мэдэгдэхдээ, тус агентлаг нь энэхүү материалд туйлын сонирхолтой байгаа. Тэр нь олон улсын шинжээчдийн үзэж байгаагаар, цөмийн объектуудаас технолгийн үүднээс цуглуулсан дээжүүд нь туйлын чухал гэжээ.

Өнөөдөр МАГАТЭ-гийн лабораторууд хамгийн хямд үнэтэй плутонийн болон цөмийн зэвсгийн хэрэгсэл маягаар ураныг дээжүүдийг ашиглаж байна. Шинэ хэрэгсэл нь плутония-244 өмнөх үеийн ижил бодисоос үр ашгаараа хэд дахин давуу талтай гэж ярьцгааж байна. Гэхдээ энэ ажил үр ашигтай болно, яагаад гэвэл, цөмийн зэвсгийг нууцаар үйлдвэрлэх гэсэн аливаа оролдлого нь талаар өнгөрөх юм .