Орос улсын хөгшчүүдийн асрамжийн газруудын зарим нь “алс холын” ач нартэй болоод байна. Асрамжийн газруудад амьдардаг ганц бие хөгшчүүдэд захидал бичдэг сайн дурыхныг ингэж нэрлэх болжээ. Захидал бичих санаачилгыг “Жаргалтай өтлөх нас” ивээн тэтгэх сангаас санаачилжээ.

Энэхүү сан нь байгуулагдсан 2006 оноос хойш Орос улсын хөгшчүүдийн асрамжийн газруудад тусламж үзүүлдэг юм. Уг түүх нэгэн оюутан охин Лиза Олескина Псков мужид аман зохиолын дадлагын ажлаар явахаас эхэлсэн юм. Ардын дуу, аман зохиолын эрэлд яваа оюутан охин хөдөөний нэгэн асрамжийн газар очжээ. Гэтэл тэнд амьдарч байсан хүмүүст хамгийн наад захын ахуйн хэрэглээний зүйл хүрэлцээгүй байжээ. Тэгээд Лиза туслахаар шийджээ.

Москвад тэр санаа нэгтэнүүдээ цуглуулжээ. Тэд олуулаа болжээ. Залуу хүмүүс хөгшчүүдийн асрамжинй газар очиж, бэлэг, чихэр зэргийг тарааж байв. Яваандаа энэхүү санаачилга нь Москвагаас хальж, Орос даяар өрнөжээ. Эхлээд сайн дурынхан янз бүрийн амттан шимттэн бэлэглэж байлаа.

Дараа нь хөгшчүүдэд тэдэнд шаардлагатай, жишээлбэл, ариун цэврийн зүйлсийг худалдан авдаг болов. Түүнчлэн, хөгшчүүдэд, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн тэрэг, ор дэрний даавуу, эмийн зүйл зэргийг авч өгчээ. Тэдний шефийн холбоотой ажилладаг асрамжийн газруудын тоо ч нэмэгджээ.

Сан байгуулагдсан үеэсээ аваад “Эмээ, өвөө нарт захидал” илгээх хөтөлбөр ажиллаж байна. Зорилго нь дэлхийн өнцөг булан бүрт байгаа залуу хүмүүсийг эмээ, өвөө нартайгаа байнгын холбоо тогтоох. Энэхүү ажил нь хөгшчүүлд таалагдаж, тэдэнд сайхан сэтгэгдэл төрүүлнэ гэдэгт сангийнхан итгэлтэй байна.

Дашрамд хэлэхэд, энэ нь сан чухам ямар учраас өргөжих болсны нэг шалтгаан нь энэ юм. Эмээ, өвөө нар бүх хүмүүст хүрэлцээгүй байсан учир, сайн дурынхан шефийн холбоо тогтоох  шинэ асрамжийн газруудыг хайх болсон байна. 2010 онд “Жаргалтай өтлөх нас”  сан зуун тавь орчим асрамжийн газруудад амьдардаг 3000 хөгшчүүдэд тусламж үзүүлжээ.

Тэдэнд захидал бичдэг “ач нар “бий болжээ. Үүнийг хүссэн хэн бүхэн хийж чадна. Үүний тулд сангийн сайтны тусгай бүлэгт орж, эмээ, өвөөгөө сонгоход л хангалттай. Хэрвээ “чөлөөтэй” байр үгүй бол, хэзээ бий болохыг нь хүлээж байж болно. Зохицуулагчид захидлын хаяг өгөхөд, захиагаа бичиж болно. Тэд захидлын урсгалыг хянаж, “ач наруудад” захидал бичихээ мартахгуй байхыг сануулдаг. Хэрвээ сайн дурынхнаас хэн нэг нь үүнийг хийхээ болих юм бол, хөгшчүүдэд “шинэ” ач нар олж өгдөг. Гэхдээ ийм тохиолдол маш ховор гардаг.

Хөтөлбөрт тодорхой журмууд бий. Сард нэгээс доошгүй удаа захидал бичих, үе үе жижигхэн илгээмж явуулж байх гээд. Анхны захидалд явуулж байгаа хүндээ хариу бичихэд нь зориулан, өөрийн гэрэл зургийг, марктай цэвэр дугтуйны хамт илгээнэ. Сангийн сайн дурынхны ярьж байгаагаар, хөгшчүүл эдгээр зургуудыг өөрсдийн орны дэргэд тавьдаг ажээ.

Тэд ээлжит захидал ирэхэд хязгааргүй баярладаг. Чадавхитай “ач нарт” тэр бүр эмээ, өвөө нар хариу бичиж чадахгуй шүү гэлгийг анхааруулдаг. Ихэнхи нь биеийн эрүүл мэндийн байдлаас болоод хариу бичихэд хүнд байдаг. Гэвч тэд захидал, ил захидал бүрд туйлын баяртай байдаг юм шүү. Сонирхуулахад энэхүү захидал бичих үйлс нь хөгшчүүдэд төдийгүй сайн дурынханд өөрсдөд нь маш чухал ач холбогдолтой юм.Тэдний алс холын “эмээ, өвөө нар” жинхэн ойр дотны хүмүүс болдог .