Хятадад цахилгаанжуулсан бүх замын урт 48 мянган км-ээс хэтэрч, тус улс мөн үзүүлэлтээр тэргүүлэх болсон тухай өчигдөр хятадын төмөр замын инженерийн корпораци мэдээллээ. Хятад улс цахилгаанжуулсан төмөр замын нийт урт нь 43 мянган км-рт хүрсэн Орос улсаас тэргүүлж 1-р байр эзлэв. 21 мянган км урт цахилгаанжуулсан төмөр замтай Германи гуравт оржээ.

1958 оноос Хятадад цахилгаанжуулсан төмөр зам тавьж эхлэсэн юм. Сүүлийн жилүүдэд тус улсын эрх баригчид төмөр замын сүлжээг өргөжүүлэх ялангуяа хурданы төмөр зам тавихад асар их хэмжээний хөрөнгө гаргаж байна. БНХАУ-ын Төрийн зөвлөлийн төлөвлөгөөний дагуу 2015 он гэхэд хурдан төмөр замын тээврийн үндэс болох гол дөрвөн салаа зам тавьж дуусах юм. Хоёр нь дорнодоос өрнөд, өөр хоёр нь хойноос өмнөд хүртэл улс орноо нэвт дамжиж гарна.