Орос улсын төлөөлөгч Дмитрий Мезенцев ШХАБ-ын шинэ Ерөнхий нарийн бичгийн дарга болов.Мезенцев ШХАБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаалыг Киргиз улсын төлөөлөгч Муратбек Иманалиевээс албан ёсоор хүлээж авав. «Ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаалыг Мезенцевэд албан ёсоор уламжлан олгоно» гэж Иманалиев өнөөдөр Бишкекэд ШХАБ-ын засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн хуралдаан дээр мэдэгдлээ. Энэ оны 6-р сард Бээжинд ШХАБ-ын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын дээд хэмээний уулзалт дээр ОХУ-аас Мезенцевийг мөн албан тушаалд томилохыг санал болгосон хийгээд гишүүн бүх улс саналыг сайшаасан юм. ШХАБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргыг гурван жилд нэг удаа сонгодог юм.