Энэтхэг, Пакистан хоёр улс ШХАБ-ын бүрэн эрхт гишуүүний статустай болохыг сонирхож байгаагаа батлав. Дели байгууллагыг өргөжүүлэх шийдвэр гармагц бүрэн эрхт гишүүний хувьд ажлаа үргэлжлүүлнэ гэж Энэтхэгийн ГХ-ийн дэд сайд Санжей Сингх Бишкекэд ШХАБ-ын гишүүн орнуудын засгийн газрын тэргүүн нарын хуралдаан дээр мэдэгдлээ. Исламабад адилхан байр суурь баримталж байна гэж Пакистаны мэдээлэл, телевиз радиогийн нэвтрүүлгийн сайд Камар Каир тэмдэглэн хэлэв. «Бид Та бүхэнтэй бүрэн эрхт гишүүний хувьд ажиллах үе мөчийг тэсч ядан хүлээж байна» гэж тэрээр хэлжээ. Эдүгээ Энэтхэг, Пакистан улсууд ШХАБ-д ажиглагчийн статустай байна.