ШХАБ-ын гишүүн орнуудын засгийн газрын тэргүүн нар байгууллагынхаа 2013 оны төсвийг сайшаав. Ерөнхий сайд нар түүний дотор ОХУ-ын засгийн газрын тэргүүн Дмитрий Медведев Бишкекэд хуралдааны явцад зохих баримт бичигт гарын үсэг зурав. Түүнээс гадна ШХАБ-ын хөгжлийн сан, Хөгжлийн банкны тухай мэдэглдэл болон хамтрасан албан мэдээ ба ШХАБ-ын хэд хэдэн тайланд гарын үсэг зуржээ.

ШХАБ-ын гишүүн орнуудын зохих тусгай газрын тэргүүн нар хамтран ажиллах, оюуны өмчийг хамгаалах тухай гаалийн албадын санамж бичиг, онц байдлын уршгийг арилгахад туслах, харилцан ажиллагаа явуулах тухай хэлэлцээрт хавсаргах протоколд гарын үсэг зуржээ.