Вьетнамын эрх баригчид Хятадтай маргаан үүсгэсэн Өмнөд Хятадын тэнгисийн бүст загасчдаа хамгаалахын тулд эргүүл хийх юм. Вьетнамын иргэний эргүүл тэнгисийн цагдаа, хилчдийн дэмжлэгээр 1-р сарын 25-аас эргүүл хийж эхлэнэ гэж засгийн газрын мэдээлэлд өгүүлжээ. Хятадын хоёр хөлөг онгоц Өмнөд Хятадын тэнгист дэх орд газруудад хайгуулын ажлыг саатуулсан тухай вьетнамын улсын PetroVietnam нефть хийн компани мэдэгдсний дараа дээрх мэдэгдэл хийжээ.

Будлиан оросын «Газпром» корпорацтой хамтран эзэмшиж байгаа 113-р блокод гарчээ. Хятадын хоёр хөлөг онгоц вьетнамын Binh Minh -2 хайгуулын хөлгийн газар хөдлөлтийн кабелийг тасласан гэж компанийн мэдэгдэлд өгүүлжээ. Вьетнамын компанийн дээгүүр албан тушаалтай төлөөлөгч «Файнэншл таймс» сонинд өгсөн ярилцлагдаа адилхан будлиан өнгөрсэн онд гарсныг мэдэгдэв. Энэ нь Вьетнамын тусгаар тогтнолыг бүдүүлгээр зөрчсэн шившигт хэрэг хэмээн тус компани үзэж, Бээжинд эсэргүүцэл илэрхийлэхийг засгийн газартаа хандан уриалав. Эл асуудлаар БНХАУ-ын ГХЯ-аас тайлбар авч чадсангүй гэж «Файнэншл таймс» сонин тэмдэглэжээ.

Өмнөд Хятадын тэнгист ашиг сонирхолоо хамгаалахын тулд Тэнгисийн цэргийн хүчээ Өмнөд Хятадын тэнгист байрлуулахад бэлэн байна гэж өөрийн хариуд Энэтхэгийн Тэнгисийн цэргийн хүчний ерөнхий командлагч адмирал Жоши мэдэгдэв. Энэ шийдвэр маргаантай арлуудын тойрны санал зөрөлдөөн гаарахтай холбоотой гэж тэрээр тайлбарлан хэлжээ. Өчигдөр энэтхэгитйн засгийн газрын төлөөлөгч адмиралын мэдэгдлийг зөөлрүүлж, «сонирхогч талууд энэ асуудлыг шийдвэрлэнэ» гэж тодруулан өгүүлжээ.