Каспийн тэнгис бүс нутгийн орнуудын хүчин чармайлтаар цэрэгжүүлсэн бүс болж байна гэж Казахстаны ерөнхийлөгчийн дэргэдэх Казахстаны стратегийн судлалын хүрээлэнгийн захирал Булат Султанов үзэж байна.

«Каспий хавийн бараг бүх улс цэргийн сүр хүчээ зузаатгаж байна» гэж тэрээр « Эдийн засгийн хамтын ажиллагаа, бүс нутгийн аюулгүй байдлын асуудлаархи Төв Азийн орнууд ба Афганистан улсын харилцан ажиллагаа» сэдэвт олон улсын чуулга уулзалт дээр хэллээ. Чуулга уулзалт Астанад болов. «Ялангуяа Азербайжан мөн чиглэлээр маш идэвхтэй ажиллагаа явуулж байна. Тус улс энэ зорилгоор Израильтэй цэргийн хамтын ажиллагааг өргөжүүлж байна» гэж Султанов үзэж байна.

Тэрээр афганистаны асуудлыг хөндөн ярьж, гадаадын цэргийг Афганистанаас гаргаснаас хойш зэр зэвсгийн нэг хэсэг нь салан тусгаарлагч, хэт даврагчид ба террористуудын гарт орж мэднэ гэв. Эдгээр этгээд Төв Азийн нутаг дэвсгэрт ч байрлсныг тэрээр тэмдэглэв. Пентагоны мэдээлснээр 2014-2015 онд сар дутам Афганистанаас 2200 орчим чингэлэг, тээврийн хэрэгсэл явуулахаар төлөвлөсэн. Тэгэхдээ 500 нэгж нь Төв Азийг нэвтрэн дамжина.

« Урьд хэрэглэсэн зэвсэг, байлдааны техник хэрэгсэл, тоноглолыг Афганистанаас НАТО-гийн орнуудад явуулалгүй Кабулын дэглэм ба Төв Азийн орнуудын засгийн газарт дамжуулж өгөх нь тод зүйл. Панзлалын болзол, үнийг таамглаж болно» гэж Султанов үзэж байна. Түүний хэлснээр авилгалыг бас харгалзаж үзвэл зохино. Энэ нь «одоогоор идэвхтэй ажиллагаа явуулахгүй террорын ба хэт даврагч байгууллагууд Төв Азид байгаа учир тун аюултай гэж Булат Султанов үзэж байна.