ШХАБ хамтын ажиллагааг хөгжүүлэх их чадавхитай гэж өнөөдөр Киргизийн Бишкекэд БНХАУ-ын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Вэнь Зябао мөн байгууллагын гишүүн орнуудын засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн хуралдаан дээр мэдэгдэв. Хятад улс ШХАБ-ын хүрээнд улс орнуудын төдийгүй бүс нутгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхийг эрмэлзэж байна гэж тэрээр тайлбарлан хэллээ. БНХАУ-ын Эксимбанк ШХАБ-ын орнуудын орон нутгийн банкуудтай хамтын ажиллагааг өргөжүүлэх төлөвлөгөөтэй байна гэж Вэнь Зябао мэдээлэв.

«Бид ШХА-ын хөгжлийн банкад хөрөнгө оруулах шинэ шинэ банкыг нээж, техник-эдийн засгийн хамтын ажиллагаа болон хамтын төсөл, үйлдвэруудийг хөгжүүлэх ёстой» гэж БНХАУ-ын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд тэмдэглэн хэллээ

Түүнчлэн ШХАБ-ыг хөгжүүлэх санг байгуулж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, гаалийн хамтын ажиллагааг сайжруулах нь зайлшгүй чухал гэж тэрээр мэдэгдэв. «Байгууллагын тогтвортой байдал гишүүн орнуудын эдийн засгийн хамтын ажиллагаа амжилттай хөгжих эсэхээс шалтгаална» гэж Вэнь Зябао үзэж байна.