Өчигдөр Египетэд 100 мянга орчим хүн Үндсэн хуульд засвар оруулж, өөрийгөө үнэн чанартаа эрх булаагч болгосон ерөнхийлөгч Мухаммед Мурсийн эсрэг жагсаал цуглаанд оролцов. Каирт цуглаанд оролцогчид ерөнхийлөгчийн ордныг бүслэж, Мурсид хандан огцрохыг уриалав. Аюулгүй байдлын албаны ажилтнууд цугларагсдыг шахан зайлуулав. Олон арван хүн шархдаж бэртэв. 12-р сарын 15-нд шинэ Үндсэн хуулиар явуулах бүх нийтийн санал хураалтыг тоомсорлохгүй байхыг даваа гаригт Египетийн дээд шүүхийн хэсэг шүүгч уриалжээ. Мурсийн санаачилсан Үндсэн хуулийн төсөл чөлөөтэй үг хэлэх, хэвлэн нийтлэх эрхийг баталгаатай болгохгүй гэж сэтгүүлчид үзэж, шүүгчдэд нэгдэв. Үндсэн хуулийн төслийг эсэргүүцсэн 23 сонин  гарсангүй. Өнөөдөр египетийн гол хэдэн телевизийн суваг ажлаа зогсоов. Өнөөгийн ерөнхийлөгчийн «Лалын ахан дүүс» нам египетийн ард түмний эрх, эрх чөлөөг бүдүүлгээр зөрчиж байна гэж  үзэж байна.