НАТО-гийн зөвлөл ГХЯ-ны тэргүүн нарын хэмжээнд «Пэтриот» пуужингуудыг түрк-сирийн хил орчимд байрлууах тухай Түркийн хүсэлтийг биелүүлсэн гэж Брюссельд эвслийн Ерөнхий нарийн бичгийн дарга Фог Расмуссен мэдэгдэв. Эвсэл Түрк улсыг хамгаалах шийдвэр төгс байна гэж тэрээр батлан илэрхийллээ. Эдгээр пуужин байрлуулах тухай шийдвэр дан батлан хамгаалах зорилготой гэж Фог Расмуссен ахин онцлоод Түрк улсад пуужингуудаа олгох Нидерланд, ХБНГУ-ын эрх баригчдад талархал илэрхийлэв. Нидерланд, Герман улсуудад үндэсний зохих үйл ажиллагаа явуулж дуусснаас хойш пуужингуудыг байрлуулана гэж Фог Расмуссен тодруулан хэлжээ.

«Пэтриот» пуужингуудыг Түрк улсад байрлуулах нь Сири улс дээгүүр «нислэгийг хориглох бүс» байгуулна гэсэн үг биш гэж урьд НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга мэдэгдсэн билээ. «Пэтриот» пуужингуудыг Түрк улсад байрлуулах төлөвлөгөө дан батлан хамгаалах зорилготой байгааг миний бие болон НАТО-гийн орнуудын ГХЯ-ны тэргүүн нар ОХУ-ын ГХ-ийн сайд Лавровтай уулзах үеэрээ батлан илэрхийлсэн гэж Расмуссен онцлов. Түүний хэлснээр тус систем НАТО-гийн хил орчмын бүсийн түгшүүртэй байдлыг намжааж мэднэ.

Сири улсын мөргөлдөөнд гаднаас оролцох ёсгүй гэж өөрийн хариуд ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров мэдэгдэв. Мөргөлдөөнд гададын хүчин огт оролцохгүй гэж оросын тал найдаж байна. «Улс төр, дипломат арга замаар Сири улсад байлдан дайтаж байгаа талуудыг цуст ажиллагааг зогсоож, хэлэлцээ хийж эхлэхэд албадах хэрэгтэй гэж Сергей Лавров Брюссельд хэвлэлийн бага хурал дээр хэлжээ.