ШХАБ-ын гишүүн орнууд олон улсын эдийн засгийн хямралыг ерөнхийдөө амжилттай сөрөн зогсож байна. Гэвч эдгээр улс эдийн засгийн бодлогоо цаашид уялдуулан зохицуулах нь зайлшгүй чухал гэж  Бишкекэд ОХУ-ын ерөнхий сайд Дмитрий Медведев ШХАБ-ын гишүүн орнуудын засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн хуралдаан дээр мэдэгдэв. Үүний хамт дэлхийн эдийн засгийн хөгжил саарсан явдал ШХАБ-ын орнуудын байдалд ч нөлөөлж байна гэж тэрээр тэмдэглэв. Иймээс ШХАБ-ын эдийн засгийг цаашид интеграцчилах хэрэгтэй гэж тэрээр үзэж байна.

«Хүчин чармайлтаа нэгтгэж, эдийн засгийн бодлогоо уялдуулан зохицуулах замаар хөгжлийг тогтвортой болгох асуудал эн тэргүүнд тавигдаж байна. Түүнчлэн ШХАБ-ын хүрээнд худалдаа-хөрөнгө оруулалтын хэлхээ холбоог давшингуй хөгжүүлэх чухал зорилт тулгарсан гэж Дмитрий Медведев хэллээ. «Энэ зорилтыг амжилттай биелүүлэх нь яриа хэлэлцээ хийгч түншүүд, ажиглагчдыг үйл ажиллагаанд татан оролцуулах боломж олгоно. «Энэ талаар сайн боломжтой байна» гэж Медведев хэлэв. Түүнчлэн ОХУ-ын ерөнхий сайд ШХАБ-ын хүрээнд төслүүдийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг санхүүгийн арга хэрэгслээр хангах ажлыг нэн даруй амжилтайгаар өндөрлөхын төлөө байна.