Өнөөдөр Киргизийн нийслэлд ШХАБ-ын гишүүн орнуудын ерөнхий сайд нар засгийн газрын тэргүүн нарын зөвлелийн хуралдаанд оролцож байна. Казахстан, Киргиз, Хятад, Орос,Тажикитстан улсуудын ерөнхий сайд нар засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн ажилд оролцож байна. Тэргүүн дэд ерөнхий сайд Узбекистаны төлөөлөгчдийг тэргүүлж байна. Афганистан, Энэтхэг, Иран, Монголын засгийн газрын төлөөлөгчид ажиглагчдын хувьд Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн ажилд оролцохоор Киргизийн нийслэлд хүрэлцэн очив.

Уулзалтад оролцогчид ШХАБ-ын засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн хүрээнд бүрэн бус бүрэлдэхүүнээр уулзаж эхлэв. Дараа нь хэлэлцээний дүнгээр худалдаа-эдийн засгийн тал бүрийн хамтын ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын явцын тухай ШХАБ-ын нарийн бичгийн дарга нарын газрын тайланг батлах баримт бичгүүдэд гарын үсэг зурна. Түүнээс гадна уулзалтаар 2016 он хүртэл төслүүдийг цаашид хэрэгжүүлэх баримт бичгүүдийн цэсийг тодорхойлох юм. Уулзалтад оролцогчид байгууллагаа хөгжүүлэх сан байгуулах тухай баримт бичиг болон хуралдаанд оролцогчдын хамтарсан албан мэдээг батлах ёстой.

Түүнээс гадна ШХАБ-ын гишүүн орнуудын засгийн газрууд онц байдлын уршгийг арилгах талаар тусламж үзүүлэх харилцаан ажиллагааны тухай хэлэлцээрт хавсаргах протокол болон оюуны өмч хамгаалах зорилгоор гаалийн албадын хамтын ажиллагааг бэхжүүлэх тухай санамж бичиг гарын үсэг зурна.