Ангараг гариг дээрх усан дэлхийнхээс нэлээд « хүнд» байгаа нь илрэв. НАСА агентлагийн эрдэмтэд Curiosity Ангаригаа явагчийн авсан хөрсний сорьцод дүн шинжилгээ хийжээ. Ангараг гаригийн усанд дейтери хэмээх ус төрөгч хүнд изотопын хэмжээ 5 дахин илүү их байна. Ерийн ус төрөгч ба дейтерийн харьцаа Ангараг гаригийн агаар мандал, усан мандалын хувьсалыг илүү сайн мэдэх боломж олгох юм. Curiosity тус гариг дээр 8-р сард буусан билээ. Аппарат геологи, геохимийн судалгаа хийж, агаар мандал, цаг уурыг судлаж, Ангараг гариг хэзээ нэгэн цагт аж амьдралд тохиромжтой байсан болон одоо тэнд амьдарч болом хэсэг байх эсэхийг тодруулан тогтоож байна.