Өчигдөр НҮБ-ын ЕА-н батласан тогтоол сансарт зэвсэглэлээр хөөцөлдөх нь тэсвэрлшгүй хэрэг гэдэгт дэлхийн хамтын нийгэмлэгийн анхаарлыг хандуулж, энэ талаар ажиллаж байгаа эрх зүйн дэглэмийг чангатгахыг уриалжээ. Дэлхийн 20 гаруй орон түүний дотор Орос улс баримт бичгийг зохиосон байна.

1967 онд хүчин төгөлдөр болж, дэлхийн биш орон зайд явуулах үйл ажиллагааны эрх зүйн хязгаар тогтоосон Гэрээний дагуу сансрын удамд зэвсэглэлээр хөөцөлдөхөөс сэрэмжлэх зорилтыг хойшлуулалгүй биелүүлэх нь чухлыг ЕА-н гишүүн орнууд тогтоолдоо батлан илэрхийлэв.Энэ баримт бичиг ердийн зэвсэг тойрог замд байрлуулахыг хориглоогүй учир хангалтгүй байна гэж ЕА-ийн гишүүд үзэж байна.Сансарт явуулах үйл ажиллагаанд хяналт тавих арга эхэмжээ цаашид авах нь зайлшгүй чухлыг тогтоолд үүнтэй холбогдуулан заажээ.

Сүүлийн жилүүдэд Орос улс гэрээний төслийг боловсруулахад оролцохоос гадна мөн аюулыг арилгахад чиглэгдсэн хэдэн санаачилга дэвшүүлэв. Тухайлбал сансрын уудамд ямар ч зэвсэг урьтаж байруулахгүй гэж 2004 оны 10-р сард Орос улс ямар ч болзол тавилгүй дангаар мэдэгдсэн билээ. Жишээг нь дагахыг Орос сансрын чадавхитай орон бүхэнд уриалав.