ШХАБ ба БРИКС бүлгийн банкуудыг байгуулах санхүү-эдийн засгийн үндэслэлийг гүйцээж боловсруулахыг Орос, Хятад улсууд уриалав. Эдгээр төсөл 12-р сарын 5-нд Бишкекэд ШХАБ-ын гишүүн орнуудын засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн хуралдаан болон 3-р сард Преторид БРИКС бүлгийн дээд хэмжээний уулзалт дээр эн түрүүнд гарах юм.

Эдгээр хоёр банк гишүүн орнуудын дэд бүтцийг санхүүжүүлэх хөрөнгө нөөцлөх ёстой гэж Оросын сангийн сайд Антон Силуанов Бишкекийн уулзалтын өмнөхөн мэдэгдлээ. Орос, Хятад улсуудаас гадна Төв Азийн дөрвөн орон ШХАБ-д, Энэтхэг, Бразили, ӨАБНУ БРИКС бүлэгт нэгдсэн юм. Хөрөнгө олвол эдгээр банкыг зохион байгуулахыг Антон Силуанов мэдүүлэв.

Хятадын сангийн сайд Се Сюйжэнь түүний саналыг дэмжиж байна. Орос, Хятад улсууд эдгээр хоёр төслийн нэг ёсны зүтгүүр болохыг өчигдөр Москвад хийсэн уулзалтын дунд мэдээлжээ. Эдгээр хоёр улсын хувьд хөрөнгө олох биш хөрөнгө оруулалтыг үндсэлэлтэй болгох асуудал чухал юм.

Тухайлбал европын түншүүдээс авах хөрөнгөө ашиглах ил тод бүдүүвчийг олгосны дараа л Москва, Бээжин хоёр 10 ба 45 тэрбум долларын дэмжлэг ЕХ-д үзүүлэхийг зөвшөөрсэн билээ. Энэ удаад ч Орос,Хятад улсууд ШХАБ, БРИКС бүлгийн түншүүд нь зээл авч юунд зарцуулахыг Бишкек ба Преторид тоджруулан мэдэх бодолтой байна.

Эдгээр төсөл геополитикийн үүднээс ч ашиг тустай. Юу гэвэл харилцан тооцоолт хийхдээ дан үндэсний валютыг хэрэглэнэ. ОХУ-ын ГХЯ-ны Дипломатын академийн шинжээч Борис Шмелёв үүнд анхаарлыг хандуулан хэлэхдээ

«Эдгээр улсын эдийн засаг, хөгжлийн чадавхи нэлээд их юм. Энэ нь үндэсний валютыг ашиглах үндсэн дээр хамтын ажиллагааг бэхжүүлэх угтвар нөхцлийг бүрдүүлж байна. Үндэсний валютыг тооцоолтын нэн чухал нэгж болгон хувиргах нь эдгээр улсын худалдааг харилцан нэмэгдүүлж, дэлхийн эдийн засаг улмаар олон улсын бодлогод байр суурий нь нэлээд өөрчлөнө» гэв.

Дэлхийн валютын хожмын донсолгоог харгалзан хоёр банкны төслийг бэлтгэж байна. Эдгээр төслийг хэрэгжүүлэх бодит үндэс бий. Учир нь доллар дэлхийн эдийн засагт валютын шинэ дайн зарлав. АНУ-ын холбооны хөрөнгийн систем 11-р сараас эд хөрөнгөөр хангагдаагүй доллар их хэмжээгээр хэвлэн гаргаж эхлэв. Америкийн эдийн засгийг дэмжихээр сар дутам 40 тэрбум «хоосон» долларыг зах зээлд гаргаж байна. Дөнгөж үүссэн зах зээлүүд хямд доллар гэгчээр дүүрэв.

ШХАБ ба БРИКС-ын хэдэн орны зах зээл тэдгээрийн дотор байна. АНУ-ын «валютын цунами» орон нутгийн валютыг барагцаалбал 20 хувиар гарцаагүй бэхжүүлнэ гэж шинжээчид үзэж байна. Энэ нь Хятад, Энэтхэг, Орос, Казахстан зэрэг дэлхийн тэргүүлэх нийлүүлэгчэд цохилт өгч мэднэ. Шинэ банкууд валютын дайн ахин дэгдээсэн үед ШХАБ ба БРИКС-ийн гишүүн орнуудыг хамгаалах бамбай болно гэж Эдийн засгийн дээд сургуулийн дэд захирал Лев Любимов үзэж байна.

Тэрээр хэлэхдээ «Магадгүй хэдэн  10 жилийн дараа хятадын эдийн засаг дэлхийд тэргүүлж мэднэ. Энэтхэг дараа нь орж болзошгүй. АНУ үргэлж тэргүүлэх ёстой гэж үү? БРИКС бүлгийн гишүүн орнууд долларгүйгээр тооцоолт хийж үзэх эрхтэй. Одоо ийм тооцоолт хийж эхлэсэн» гэв.

Дэлхийн дотоодын бүтээгдэхүүний 15 хувь ШХАБ-д, 20 хувь нь БРИКС бүлэгт тус тус ногдож байна. Дэлхийн нийт хүн амын 25 хувь нь ШХАБ, 40 хувь нь БРИКС бүст оршин суудаг. Эдгээр улс шинэ зээл-санхүүгийн хоёр төвийг байгуулснаар дэлхийн санхүүгийн урсгалыг өөрчлөн байгуулна. Долларыг мөн орон зайгаас шахан зайлуулах нь валютын шинэ дайн дэгдээхээс сэрэмжлэх бүс байгуулах үр дүнтэй болох юм.