АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама сирийн ЗГ-ыг хмийн зэвсгийг хэрхэвч хэрэглэж болохгүй тухай даваа гаригт анхааруулав. Обамагийн хэлснээр, хэрвээ сирийн ЗГ химийн зэвсэг хэрэглэвэл, тэд үр дагавартай нь тулгарч, үүнийхээ хариуцлагыг үүрэх болно. Өмнө нь даваа гаригт Цагаан ордны төлөөлөгч Жей Карни хэлсэн үгэндээ, АНУ нь Сирийн ерөнхийлөгч Башар Асадын химийн зэвсгийг хэрэглэх төлөвлөгөөнд түгшиж байгаагаа илэрхийлсэн. Карнигийн хэлснээр, АНУ сирийн ЗГ хиймийн зэвсэг хэргэлэсэн тохиолдолд шуурхай төлөвлөгөөг боловсруулж байна.

Тэрээр чухам АНУ-ын талаас ямар алхмууд хийх гэж байгаа тухай тодорхой ярьсангүй. Сирийн ГХЯ даваа гаригийн мэдэгдэлдээ, сирийн ЗГ ямарч тохиолдолд химийн зэвсгийг хэрэглэхгүй гэжээ. Франс пресс агентлаг мягмар гарагийн шөнө уламжлахдаа, Сирид зарин хорт бодисийг үйлдвэрлэлийг эхлэх гэж байгаа гэх мэдээ АНУ-д байгаа гэжээ. Өмнө нь АНУ-ын болон Ойрхи-Дорнодын орнуудын тагнуулын албууд уламжлахдаа, сирийн эрх баригчид химийн зэвсгийн нөөцийг болон түүнийг гаргаж авах бүтцүүдийг тус улсын 20 хотоор тараажээ. Үүнийг тэдгээрийн аюулгүй байдлыг хангах үүднээс хийжээ.

Өмнө нь Амманд ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров Сирийн ЗГ химийн зэвсгийг хэрэглэхийг няцаасан юм. Тэрээр Иорданы ГХЯ-ны тэргүүнтэй яриа хэлцэл хийх үеэр Москвад үүнтэй холбогдолтой Дамаскийн батлагаа бий гэжээ.