Өчигдөр Дубайд нээгдсэн Олон улсын цахилгаан холбооны дэлхийн бага хуралд оролцогчид Интернетийн үйл ажиллагааны зарчмыг хянан үзэхдээ мэдээлэл нийтэд хүртээлтэй байх зарчимд үнэнч байх болно гэж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн найдаж байна. Тэрээр форумын төлөөлөгчдэд явуулсан илгээлт бичигтээ энэ тухай мэдэгджээ. Төлөөлөгчид Олон улсын цахилгаан холбооны ёс журмыг хянан үзэж мэднэ. Баримт бичиг мэдээлэл дэлхий даяар тархах, мэдээллийг хүн амд хүртээлтэй болгох зарчим тогтооно. Урьдын хэлэлцээр 1988 онд байгуулжээ. Одоо Интернет ба холбооны өөр технологи хөгжсэнтэй холбогдуулан түүнд засвар оруулах юм. «НҮБ нээлттэй Интернетийн төлөө байна» гэж Бан Ги Мүн онцлоод ХХ1 зууны мэдлэгийг үндэслэсэн мэдээлэл, эдийн засгийн эринд дэлхийн сүлжээг хувааж болохгүй» гэжээ. Ерөнхий нарийн бичгийн дарга Дубайн форумд оролцогчдод хандан «кибер орон зайг бүгдэд нээлттэй аюулгүй хүртээлтэй болгох» замаар зөвшөлцлийг эрэхийг уриалав. Дэлхийн 193 улсын 1900 орчим төлөөлөгч 12-р сарын 11-нд хүртэл Арабын Нэгдсэн Эмирт Улсад хуралдах бага хуралд оролцож байна.