12-р сарын 10-аас 22 хүртэл БНАСАУ хиймэл дагуулыг дэлхий орчмын тойрог замд гаргах пуужингаа хөөргөнө гэж Пхеньян албан ёсоор мэдэгдэв. Энэ арга хэмжээг Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн сонгуультой холбож хэрэгжүүлэх нь тод зүйл. Пуужингийн хөөргөлт Сөүл, Вашингтоны эсрэг чиглэгдсэн хийгээд Умард Солоногост ч хор холбогдолтой болж мэднэ.

Пхеньяний шийдвэр шинжээчдийн гайхал төрүүлэв. 12-р сарын 19-нд Өмнөд Солонгост ерөнхийлөгчийн сонгууль явагдахад хэргийн учир оршино. Умард Солонгосын удирдлага сонгуулийн үр дүнг сонирхож байна. Зүүний төвийг сахисан хүчний нэр дэвшэгч Мун Чэ Ин, аядуу бодлого баримталдаг барууны хүчний төлөөлөгч Пак Кын Хйе нар еренхийлегчийн албан тушаалын төлөө өрсөлдөж байна. Өнөөгийн еренхийлегч Ли Мён Бакын зогсоосон Умард Солонгост узуулэх тусламжийг сэргээнэ гэж амласан Мун Чэ Инийг Пхеньян талархаж байгаагаа нуухгүй байна.

Мөн төөнчлэн Пак Кын Хйе ерөнхийдөө Пхеньяний талаар илүү зөөлөн бодлого явуулахын төлөө байсан ч цөөнгүй «харцага» хүрээлэгсдийн нь дотор байгаа. Мэдээжээр умард солонгосын пуужингийн хөөрөлтийг өмнөд солонгосын ерөнхийлөгчийн сонгуультай санаатайгаар холбон хөөрөгдөх явдал «харцагуудын» байр суурийг бэхжүүлнэ. Юу гэвэл хиймэл дагуулыг дэлхий орчмын тойрог замд гаргах зөөгч пуужин цэнэг бүхий байлдааны пуужингаас тийм их ялгагдахгүй байна.

Гэвч Пхеньян болон түүний шийдвэрт гайхаж байгаа шинжээчид пуужингийн хөөргөлтөөс өмнөд солоногосын сонгогчдын санал бодолд үзүүлэх нөлөөг хэтрүүлж байна. Умард Солонгосын цөмийн ба пуужингийн хөтөлбөр тэдний сэтгэлийг их түгшүүлэхгүй байна. Пхеньяний хувьд пуужингийн хөөргөлт юуны түрүүнд АНУ-д хандсан улс төр, дипломат төдий явуулга гэж өмнөд солонгосын олонхи сонгогч үзэж байна.

Пхеньян цөмийн зэвсгээс хэрхэвч татгалзахгүй учир түүнийг үл тоомсорлон ямар ч хэлэлцээ хийхгүй, эдийн засгийн тусламж үзүүлэхгүй бодлого явуулсан нь дээр гэж үзэж байгаа этгээдууд одоо америкийн засаг захиргаанд давамгайлж байна. Гэвч ийм байр суурь Пхеньянд таалагдахгүй байна.

Умард Солонгосын инженерууд алсын тусгалтай пуужин зохион бүтээх чадвараа үзүүлвэл БНАСАУ-ыг басамжлах гэсэн Вашингтоны хандлага өөрчлөгдөнө гэж Пхеньян үзэж байна. Ийм пуужин цөмийн цэнэг АНУ-ын нутаг дэвсгэр дэх байд хүргэх онолын боломжийг бий болгох юм.

Америкийн тал бодит ноцтой аюулыг мэдрээд Пхеньянийг үл тоомсорлох чиг шугамаа өөрчилж, юуны түрүүнд санхүүгийн хүрээнд найр тавьна гэж БНАСАУ найдаж байгаа бололтой. Тухайлбал пуужингийн хөтөлбөрөө зогсоовол их хэмжээний мөнгөн шагнал Пхеньянд хүртээж эсвэл БНАСАУ-ыг дипломат үүднээс хүлээн зөвшөөрөх асуудлыг эргэцүүлэн бодно гэж найдаж байна.

Пуужингийн хөөрөлт бас дотоод улс төрийн зорилготой байх.Энэ оны 4-р сарын 13-нд БНАСАУ-ыг үндэслэн байгуулагч Ким Ир Сений мэндэлсний 100 жилийн ойн өмнөхөн пуужин хөөргөх гэсэн оролдлолго үр дүнд хүрсэнгүй. Пхеньян үүнийг албан ёсоор анх удаа хүлээв. Энэ нь Умард Солонгосын залуу удирдагч Ким Жон Уны нэвтрүүлэх гэж байгаа удирдлагын шинэ арга маягийн илрэл хэмээн шинжээчид үзсэн билээ.

Гэвч техникийн алдааг хүлээн зөвшөөрөх шийдвэр ил тод байдалтай биш энэ оны хавар засгийн хүрээнд хурцдсан далдуур тэмцэлтэй холбоотой байж магадгүй. Энгийн түшмэд генералуудыг шахан хавчиж эхлэв. Пуужинг хөөргөх ажиллагаа амжилтгүй болсон нь цэргийн дээд давхрагын байр суурийг сулруулж, олонхий нь огцоруулах шалтгаан болсон билээ.

Энэ тэмцлийн үр дүн БНАСАУ-д иргэний түшмэдийн байр суурийг бэхжүүлэв. Иймээс энэ удаагийн хөөрөлт амжилтай болсон гэж үр дүнгээс нь үл шалтгаалан зарлах юм. Тэгснээрээ умард солонгосын эрх баригчид 4-р сарын амжилтгүй хөөрөлтөөс хүн амын сэтгэл санаанд үзүүлсэн зохисгүй нөлөөний уршгийг арилгаж мэднэ. Түүнээс гадна армийн шинэ удирдлага нам болон Маршал Ким Жон Уны тавьсан зорилтыг амжилттай биелүүлж чадахыг харуулах юм.