НҮБ-ын ЕА даваа гаригт Израилийг цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх тухай гэрээнд нэгдэхийг уриалсан тогтоолыг батлав. ”Ойрхи-Дорнодод цөмийн зэвсгийг дэлгэрүүлэх аюултай” нэртэй уг баримт бичигт дурдснаар, тус еврейн улс нь бүс нутагт цорын ганц Гэрээнд оролцогч бус орон байна” гэж цохон тэмдэглэжээ. ЕА-н гишүүд Израилийг бүх цөмийн объектуудаа МАГАТЭ-гийн хяналтан дор оруулахыг уриалжээ. Тогтоолд зааснаар, энэ нь “бусад бүх орнуудын хооронд итгэлцэлийг бэхжүүлэхэд чухал арга хэмжээ болох бөгөөд энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлэх замд алхам болно” гэжээ. Израиль нь цөмийн зэвсэгтэйгээ албан ёсоор батлахгүй байгаа хирнэ няцаалт өгөхгүй байгаа билээ. ОХУ-ын Гадаад тагнуулын албаны сайтан дээр тэмдэглэснээр, Израиль нь одоогийн байдлаар 100-200 хүртэлх тооны цэнэглэгч сум үйлдвэрлэсэн байж болзошгүй ажээ.