Ираны цэргийнхэн Персийн булангийн Ираны эрх мэдэлд байгаа нутаг дээгүүр нисч яваа америкийн нисэгчгүй нисдэг аппаратыг амдан илрүүлсэн тухай өнөөдөр ираны Fars агентлаг мэдээллээ. Мэргэжилтнүүд тагнуулын ажиллагаа явуулж байсан ScanEagle маягийн нисэгчгүй нисдэг аппаратыг алсаас жолоодох системийг хяналтдаа авсан гэж Ираны лалын хувьсгалын манааны шилмэл корпусын хүчний командлал мэдэгдэв. Энэ оны 11-р сарын нэгэнд Ираны агаарын хил зөрчсэнтэй холбоотой сүүлчийн будлиан гарсан билээ. Тэр үед ираны хоёр нисэх онгоц Харк хотын дээгүүр тагнуулын ажиллагаа явуулж байсан MQ-1Predator америкийн нисэгчгүй нисдэг аппаратыг дайрсан юм. Аппарат нь олон улсын агаарын орон зайд нисч явсан гэж америкийн талаас мэдэгджээ. Ираны цэргийнхэн агаарын хилийг зөрчих гэсэн аль ч оролдлогыг няцаана гэж үүний өмнө Ираны жанжин штабын тэргүүн бригадын генерал Масуд Жазаери мэдэгджээ.