Өнөөдөр ОХУ-ын ерөнхий сайд Дмитрий Медведев Киргизийн нийслэл Бишкек хотноо хүрэлцэн очиж, ШХАБ-ын гишүүн бусад улсуудын засгийн газрын тэргүүн нартай уулзана. 12-р сарын 4,5 өдрүүдэд Медведев ШХАБ-ын гишүүн орнуудын засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн хуралдаанд оролцох тухай Оросын засгийн газрын эх сурвалжаас «Интерфакс» агентлагад мэдээлэв. Энэ удаагийн уулзалтаар ШХАБ-ын гишүүн орнуудын худалдаа-эдийн засаг, хүмүүнлэгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх асуудлыг хэлэлцэх юм. Уулзалтад оролцогчид ШХАБ-ын үйлдвэр худалдааны зөвлөл, Банк хоорондын нэгдлээс «ШХАБ-ын худалдаа-эдийн засгийн тал бүрийн хамтын ажиллагааг хөгжүүлэх төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд гүйцэтгэх үүргийг» авч үзэж хэлэлцэнэ. Түүнээс гадна Бишкекэд хийж байгаа уулзалтаар ШХАБ-ын төсөв болон байгууллагын ээлжит дээд хэмжээний уулзалт хэдийд хаана хийх асуудлыг авч үзэх юм. Бишкекэд хэдэн баримт бичиг тухайлбал ШХАБ-ын сан, банкны тухай мэдэгдэл, зураг төслийг цаашид хөгжүүлэх арга хэмжээнүүдийн цэс, хамтрасан албан мэдээнд гарын үсэг зурах тухай Оросын засгийн газрын эх сурвалж мэдээллээ.