Орос, хятадын нийт бараа эргэлт 2012 онд 90 тэрбум долларт хүрч болзошгүй таатай нөхцөлд бүрдээд байна. Дэлхийн эдийн засгийн тогтворгүй байдал нь энэхүү үзүүлэлтийг ялимгүй буурулж болзошгүй юм гэж БНХАУ дахь Орос улсын худалдааны төлөөлөгч Сергей Цыплаков ярилцлагадаа мэдэгдэжээ. ИТАР-ТАСС агентлагт ярилцлага өгөхдөө , энэ нь муугүй үзүүлэлт юм гэж хэлсэн байна. 2015 онд хоёр талын бараа эргэлт 100 тэрбум долларт хүрсэн бөгөөд 2020 он гэхэд 200 тэрбумд хүргэхээр төлөвлөж байна гэж тэр хэлжээ. Хятадын статистикийн мэдээгээр, 2012 онд орос-хятадын нийт бараа эргэлт 2011 оны мөн үеийнхтэй харьцуулбал, 13,4 % өссөн бөгөөд 73,6 тэрбум долларт хүрсэн юм.

Орос улс нэгдүгээр хагас жилд Хятадын худалдааны тэргүүлэх түншүүдийн дунд эхний байруудын нэгл рхёрн гэж БНХАУ- ын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Вэнь Зяобаогийн Москвад хийх айлчлалын босгон дээр ИТАР-ТАСС агентлагт Цыплаков мэдэгдэв.Худалдааны төлөөлөгч нэмж хэлэхдээ, орос-хятадын худалдаа-эдийн засгийн хэлхээ холбооны нийтлэг дэвшилийн өнөө үед цаашид харилцан ажиллагааг өрөгжүүлэн хөгжүүлэх орос-хятадын хамтран хэрэгжүүлэх төслүүд олон бий. Тэрээр цааш хэлэхдээ, Хятад улсад ажиллаж байгаа гадаадын компаниудад ажиллахад улам бэрх болж байна гэж цохон тэмдэглэв. “2007 оноос Хятад улс гадаадын хөрөнгө оруулалттай компаниудтай холбоотой бодлогын эрх зүйн үндсүүдийг халж эхэлсэн. Хятад улс үндэсний дэглэмд бараг шилжиж эхлээд байна. Энэ нь гадаадын хөрөнгийг эрчимтэй ашиглах зориулалттай шинэ салбарыг ялимгүй нээж өгч байна. Нөгөө талаар, гаалийн болон татварын хөнгөлөлтүүдийг цуцлаж байна”гэж Цыплаков хэллээ.Түүний ярьж байгаагаар, энэхүү шалтгаанаар гадаадын нилээд хэдэн компаниуд “хятадын зах зээл хүнд байдалд ороод байгаа” юм.