ШХАБ-ын Банк байгуулах тухай асуудал нь ойрын дунд хугацаанд шийдэгдэж магадгүй гэж Москва үзэж байна. “Интерфакс”агентлаг Оросын ЗГ-ын эх сурвалжийг иш татан уламжилж байгаагаар, талууд “бодит ажилд руу шилжин орж байгаа “ажээ. Нөгөөтэйгүүр, ШХАБ-ын Банк байгуулагдах тов болон бүтэц, хөрөнгийн талаар болон ШХАБ-ын тусгай дансны тухай тодорхой тохиролцоо хараахан байхгүй байна гэж эх сурвалж мэдэгджээ.Нилээд хэдэн ХМХ-үүд уламжлахдаа, эдгээр асуудлууд нь одоогийн саналуудыг зөвшөөрөхгүй байгаа хятадын талын байр сууринаас болоод урагшлахгуй байгаа гэжээ.

“Хятадууд энэхү асуудлыг хааж байна гэхэд төдийлөн оновчтой биш боловч, тэд нэг бус удаа ШХАБ-ын хүрээнд эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхийн төлөө байр суурьтай басйан гэж агентлагийн ярилцагч тэмдэглэжээ. Тэрээр 12-р сарын 5-нд Бишкекд явагдах ШХАБ-ын орнуудын ЗГ-ын тэргүүн нарын хуралдаанаар ШХАБ-ын Банк болон тусгай дансны тухай мэдэгдэлд гарын үсэг зурахаар төлөвлөж байна гэжээ.