Египтийн сөрөг хүчнийхэн өнөөдөр Каирын ерөниийлөгчийн ордон руу марш зохион байгуулна. Хэдэн арван дээд давхаргынхан болон либерал намууд өнөө орой төрийн тэргүүний ордны дэргэд исламистуудын бодлогыг эсэргүүцэх жагсаал цуглаан зохион явуулах төлөвтэй байна. Олон нийтийн ХМХ-үүд болон телевиз радиогийнхан өнөөдөр ажиллахгуй. Үүгээрээ тэд “Мусульманы ахан дүүсийн” ХМХ-үүдэд дарамт шахалт үзүүлэх, чөлөөтэй үг хэлэх эрхийг  хясан боогдуулах гэсэн буруутай үйл ажиллагааг эсэргүүцэж буй юм. Сөрөг хүчнийхэн эрх баригчдаас сүүлийн хэдэн долоо хоногт гаргасан нилээд хэдэн зарлигууд болон тус улсын гол хуулийг баталсан Үндсэн хуулийн Комиссийн үйл ажиллагааг цуцлахыг шаардаж байна. 12-р сарын 15 нд тус улсад Үндсэн хуулийн төслийг ард олноороо хэлэлцэх төлөвтэй байна.