Япон улсад парламентын ээлжит бус хугацааны сонгуулийн сурталчилгааны ажил эхлээд байна. Одоогийн засгийн эрх барьж байгаа ерөнхий сайд Ёсихико Нода тэргүүтэй Ардчилсан намыг ялагдал хүлээнэ гэж үзэцгээж байна. Сонгуульд улс төрийн 12 нам өрсөлдөнө. Санал асуулгын дүнгээр, хамгийн олон саналыг Либерал-ардчилсан нам авах төлөвтэй байна. Хэрэв тэд ялвал тус улсын ерөнхий сайдаар өмнө нь ЗГ-ын тэргүүнээр ажиллаж байсан Синдзо Абэ ажиллах юм. Японы парламентын чухал үүрэгтэй доод танхимын ээлжит бус сонгууль нь 12-р сарын 16-нд явагдана.