ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Стамбулд өнөөдөр хүрэлцэн ирсэн бөгөөд Дээд түвшингийн хамтын ажиллагааны зөвлөлийн жил бүрийн гуравдугаар хуралдаанд оролцох юм. Владимир Путин Түрк улсын ерөнхий сайд Реджеп Тайип Эрдоган нар өргөтгөсөн болон явцуу хүрээнд хэлэлцээр хийхээр төлөвлөж байгаа ба үр дүнгийнх нь талаар сэтгүүлчидэд мэдээлэх юм байна. Энэ хуралдааны хүрээнд бас хоёр талын харилцааны хөгжлийн асуудлыг хэлэлцэх болно гэж ерөнхийлөгчийн туслах Юрий Ушаков тодруулсан байна. Энэ хэлэлцээр дээр хөрөнгө оруулалтын болон худалдааны томоохон төслүүд, өндөр технологийн хүрээн дэх хамтын ажиллагаа, үйлдвэрлэлийн болон шинжлэх ухаан техникийн хоршоолол, соёл хүмүүнлэгийн хэлхээ холбоо зэрэг асуудлуудыг хэлэлцэх болно. Хэлэлцээрийн дараа В.Путин Түрк улсын ерөнхийлөгч Абдулла Гюльтэй утсаар ярих юм байна. Хэлэлцээрийн үеэр мөн олон улсын болон бүс нутгийн цаг үеийн асуудлууд тэр дундаа ойрхи дорнодын зохицуулалт, Газын зурвасын байдал, сирийн хямрал мөн олон улсын бүтэцүүдэд харилцан хамтран ажиллах зэрэг асуудлуудыг хэлэлцэнэ гэж Ушаков тэмдэглэсэн байна. Сирийн асуудлыг хөндөхдөө, “сирийн байдлын бүх л хэлбэрийг хэлэлцэх болно гэж” ерөнхийлөгчийн туслах онцлон тэмдэглэсэн байна. Сирийн асуудлыг хэлэлцэх явдал нь талуудад байр сууриа илүү ойлголцоход тус болно гэж Ушаков нэмж хэлсэн байна.