Өмнөд Солонгос, Орос улсуудын KSLV-1 пуужин тээгчийн хөөргөлт дор хаяад нэг сараар хойшлогдлоо гэж оросын сансар, пуужингийн салбарынхан “Интерфакс” агентлагт өнөөдөр мэдээлсэн байна. Пуужингийн хөөргөлт11-р сарын 29-нд амжилтгүй болсны дараа солонгосын үйлдвэрийн хоёр дахь шатны бортын системийг дахин шалгах шаардлагатай гэсэн шийдвэр гаргасан байна. Тэр үед яг энэ шатанд гэмтэл гарсан учир хөөгөлт болохоос 17 минутын өмнө автомат систем барианд гаргахын өмнөх хөөргөлтийн бэлтгэлийг зогсоосон байна. Солонгосын агаар сансарын судалгааны хүрээлэнгийн мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар засварын ажил сар үргэлжилэх юм байна. KSLV-1 нь хоёр үе шаттай пуужин тээгч бөгөөд эхний шаты нь Хруничевийн нэрэмжит Улсын сансарын эрдэм шинжилгээ үйлдвэрлэлийн төвд боловсруулан үйлдвэрлэсэн юм. KSLV-1 пуужин тээгчийг 2009, 2010 онуудад хөөргөсөн боловч амжилтгүй болсон юм.