Хиймэл дагуул хөөргөх тухай БНАСАУ-ын төлөвлөгөөнд бүх талууд биеэ барьж, уужуу тайван хандах ёстой гэж БНХАУ-ын ГХЯ-ны албан ёсны төлөөлөгч Хун Лэй Бээжинд болсон шуурхай хэвлэлийн бага хурал дээр мэдэгдсэн байна. Зүүн Хойд Ази болон Солонгосын хойгт энх тайван, тогтвортой байдлыг хадгалах нь бүх талуудын нийтлэг ашиг сонирхолд нийцэж байгаа гэж Хятад улс үзэж байгаа гэж дипломатч хэлсэн байна. “Хойд Солонгос улс энхийн зориулалтаар сансарын уудмыг шинжлэн судлах эрхтэй бөгөөд харин энэ эрхийг НҮБ-ын зохих тогтоолоор хязгаарласан гэдэгт” Хун Лэй анхаарлаа хандууллаа. Энхийн зориулалттай ажлын хиймэл дагуулыг 12-р сарын 10-22-ны хооронд хөөргөнө гэж БНАСАУ 12-р сарын 1-нд зарласан юм. Пхеньяны энэ шийдвэр хэд хэдэн улс орон түүний дотор АНУ, Япон улсын дургүйцлийг төрүүлсэн юм.