Их Британи оросын боловсролын туршлагыг ашиглана. Тэнд зөвлөлтийн тусгай сургууль маягийн математикийг гунзгий судлах сургуулийг байгуулах юм. Тэгснээр нарийн ухааныг заах арга зуй сайжирна гэж мөн санал дэвшүүлсэн Их Британийн боловсролын сайд Майкл Гоув үзэж байна. Оросын математикийн сургууль боловсролын өндөр стандартад нийцэж байна гэж шинжээчид үзсэн юм.

Британийн математикийн анхны тусгай сургуулийг 2014 онд Лондонд Вангийн коллежийн дэргэд байгуулна. Энэ нь Оксфорд, Кембрижийн их сургуулиудтай өрсэлдэж байгаа тус улсын шилдэг сургуулийн нэг билээ. Энэ сургууль Ломоносовын нэрэмжит Москвагийн УИС-ийн дэргэдэх физик-маематикийн сургуультай яг адилхан болно гэж шинжээчид үзэж байна.

ХХ зууны нэрт математикч Андрей Колмогоров зөвлөлтийн нэрд гарсан тусгай сургуулийг 1960 онд байгуулжээ. Москвад өөр тусгай сургуулиуд их дээд сургуулийн нарийн уханы факультетын дэргэд ажиллаж байна. Нэрд гарсан эрдэмтэд хичээл заадаг. Оросын математикийн боловсролыг дэлхийд аль хэдийнэ зохих ёсоор үнэлсэн гэж Эдийн засгийн дээд сургуулийн Боловсролыг хөгжүүлэх хүрээлэнгийн захирал Ирина Абанкина тэмдэглэн хэлээд: «Манайд бэлтгэл маш сайн байна. Тухайн уед Их Британи, АНУ манай математикийн боловсролд анхаарал тавьж, олон зуйлийг уламжлан авсан. Бид математикийн шилдэг багш нарыг бэлтгэж байна. Бидний тулгуур хөтөлбөрүүд маш сайн» гэв.

Оюутнуудын математикийн буурьтай мэдлэг оросын сургуулийг хундэтгэхэд нөлөөсэн гэж германы эдийн засагч профессор Карстен Шпернгер хэллээ. Тэрээр «ОДХ» радиод өсэн ярилцлагдаа Оросын их дээд сургуульд эзэмшсэн математикийн боловсролыг гадаадад нэлээд өндөр үнэлж байгааг онцлоод: «Математикийн сургуулийн бэлтгэл маш сайн байна. Сайн олон багш ч их дээд сургуульд ажилладаг. Математик бол эдийн засгийн нэн хүчит тал юм. Миний багшлаж байгаа Эдийн засгийн дээд сургуулийн оюутнуудын математикийн бэлтгэл их сайн байна» гэв.

Оросын математикийн тусгай сургууль төгсэгчид одоо дэлхийн шинжлхх ухаан-инновацийн төвүүдэд ажиллаж байна. Жишээ нь тэд АНУ-ын Цахиурын хөндий, Германы Фраунгоферын нийгэмлэг, Москва орчмын Сколково инновацийн хотхонд ажиллаж байна. Британийн тусгай сургуулийн зорилго ч техникийн дэвшлийг хурдасгах шинжлэх ухааны шинэ элитыг бий болгоход оршино.