ХКН-ын дээд байгууллагын халаа сэлгэлгээтэй холбоотой анхны эрчимтэй хэлэлцүүлэг намдсан өнөө үед шинэ удирдлагын бодлогын урьтлал шинжээчдийн анхаарлын төвд байна. Москвагийн УИС-ийн дэргэдэх Ази Африкийн орнуудын дээд сургуулийн дэд захирал Андрей Карнеев ХКН-ын ХVIII их хурлаас хойшхи Хятадын байдлыг тайлбарлан дүгнэх юм.

Гол хэдэн сэдэв шинэ удирдлагын хүвьд нэлээд чухал болно. Эдгээр нь авилгал, түшмэдийн хүнд суртал, онцгой эрхтэй тэмцэх болон улс төрийн системийг шинэчлэх, төрийн машины үйл ажиллагаанд хууль ёс, шудрага зарчмыг батлах зэрэг сэдэв юм.

Үүнд мэдэгдэл төдийгүй билэгдэл төдий зарим нэг ажиллагаа чухал юм. Одоогоос 10 жилийн өмнө Ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдсон Ху Зиньтао намын удирдлага 1949 онд Бээжинд шилжин суухаасаа өмнө ажиллаж байсан Хэбэйн Сибайпод хүрэлцэн очсныг нийтээр мэднэ. Си Зиньпин түүний жишээг даган Сибайпо, Яньан, Зуньи зэрэг « хувьсгалын шутээн» гэмээр газарт хүрэлцэн очиж, социалист хөгжлийн хэтийн төлөв шинэ удирдлагад чухлыг онцлож, түрүүчийн үе үеийн удирдагчдын үйл хэргийг залгамжлаж байгаагаа харуулж болзошгуй гэж шинжээчид үзэж байна.

Си Зиньпин улс төрийн арга маягаа төлөвшүүлэх талаар тодорхой хучин чармайлт гаргав. Намын удирдах шинэ байгуулагуудын бүрэлдэхүүнийг зарлан мэдээлсний дараагаар сэтгүүлчидтэй хийсэн уулзалт дээр шинэ удирдпагчийн хэлсэн угийн тухай хэвлэл мэдээллийн хэрэгсүүд их бичэж мэдээлсэн юм. Итгэлтэй үг хэлж, практик үйл ажиллагаанд анхаарал тавьж, Ху Зиньтаогийн хэлсэн үгэнд олонтаа дурдагдсан марксизм-ленинизм, Мао, Дэний үзэл санаа, шинжлэх ухааны хөгжил гэх мэт улигт хэллэгийг хэрэглээгүйг тэмдэглэжээ.

Бо Силайн хэрэг их хурлын өмнө БНХАУ-ын дотоод улс төрийн амьдралын шуугиант сэдвийн нэг хагас жилийн турш байсныг нийтээр мэднэ. Улс төрчийн хэрэг шуун таслах ажиллагааг их хурлын дараа явуулахаар шийдвэрлэв. Эдугээ Бо Силайн Чунцинд хийсэн ажилтай холбоотой шинэ мэдээ баримт илэрч болзошгуй. Харин одоо Чунциний шинэ удирдлага Бо Силай Чунцин хотын намын хорооны нарийн бичгийн дарга байсан үед үүсгэсэн эрүүгийн чухал хэдэн хэргийг хянан үзэж байна гэсэн мэдээлэл ирээд байна. Тухайлбал Гун Ганмо болон түүнтэй хамссан өмгөөлөгч Ли Жуаны хэрэг тэдгээрийн дотор байна.11-р сарын 23-нд Ардын дээд прокурорын газар ял ногдуулсан Ли Жуаныг шинэ мэдүүлэг авахаар албан ёсоор дуудав. Прокурорын газар тухайн үед Ли Жуаны хэргийг мерден байцаасан тусгай бүлэг эрх мэдлээ хортойгоор ашиглаж, хүүль зөрчсэн гэж үзэж, буруутнуудыг эрүүгийн хариуцлагад татах асуудал тавьсан билээ. Интернетэд Бо Силай дан аминч зорилгоор Чунцинд ёс журам тогтоож, хахуульдаж, өшөө хонзон авсан гэж зэмлэжээ. Бо Силайн хамтран зүтгэгч асан Чунцин хотын Бэйбэй районы намын хорооны нарийн бичгийн даргын оролцсон «самуун садарын дурс бичлэгийг» саяхан Интернетэд өргөн хэлэлцэв. Ойрын саруудад зарим эрүүгийн хэрэг ялангуя зохион байгуулалттай гэмт хэрэгтэй холбоотой хэргийг хянан үзэх бололтой. Шинэ удирдлагаас энэ талаар чухам ямар буурьтай арга хэмжээ авахыг хэлэхэд хэцүү. Үл бүтэх этгээдүүд болон нийт олны анхаарлыг татсан гэмт хэрэгтнүүдийг шийтгээд л энэ ажиллагааг зогсоож болзошгуй.

Шинэ удирдлагын ажлын эхлэлийг одоогоос 10 жилийн өмнөхтэй нэгэн адил засагт ойр байгууллага, улс төр судлаачдын идэвхтэй ажиллагаа, удирдлагын чиг бодлогыг хангах суртал нэвтрүүлгийн шинэ хандлага, янз бурийн инноваци тодорхойлох юм.

Нийгэм-улс төрийн амьдралыг их хурлын өмнөе ба их хурлын дараа болон үг хэлэх нийтлэх эрхийг хязгаарлах арга хэмжээ хэдэн сар ургэжлжлэсний дараа бага зэрэг либералчилж байгаа нь анхаарал татав. Либерал чиглэлийн зарим тэргүүлэх улс төр судлаач, нийтлэлчийн форум саяхан боллоо. Либерал хүчний тушиг тулгуур болох «Сонгууль ба удирдлага» сайт ахин ажиллаж эхлэв. Энэ оны 4-р сард хаасан сайт одоо « Хятадын улс төрийн хөгжил» гэдэг шинэ нэртэй болсон. Зүүний хүчин ч үйл ажиллагаагаа идэвхжүүлэв. Японыг эсэргүүцсэн хөдөлгөөн эрч хүчээ авсан үед хятадын гудамжуудад гарсан хүмүүс зүүний хүчинд нэг ёсны дэмжлэг үзүүлэв. Тэр үед хятадын хотын тайлбайнуудад Маогийн хөрөг энд тэндгүй харагдав. « Хий мөрөөдөл» танхимаас зүүний үзэл санааны талынхны нийгэм-улс тер, эрдэм шинжилгээний хуралдаан ахин хийлгэж, Интернетэд порталын ажлыг сэргээх бэлтгэл хийж байна.

Эдгээр олонхи хандлага дөнгөж илрэн тодорч эхлэсэн. Ямар хандлага хэр хөгжих нь олон хүчин зуйлээс шалтгаална. Намын удирдлага тодорхой асуудлдаар зөвшилцэх боломж, улс төрийн элитын янз бурийн булгийн хүчний харьцаа, хамгийн гол нь хятадын нийгмийн давшингуй үйл явцаас шалтгаалах юм.