2012 онд Орос,Хятадын хоорондын эрчим хүчний хамтын ажиллагаа идэвхтэй хөгжсэн гэж ОХУ-аас БНХАУ-д суугаа элчин сайд Сергей Разов БНХАУ-ын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Вэнь Зябао Москвад айлчлахын өмнөхөн ИТАР-ТАСС агентлагад өгсэн ярилцлагдаа мэдэгдэв. «Орос-Хятад» эрчим хүчний асуудлаархи яриа хэлцээ хоёр талын харилцааг давшингуй хөгжүүлэхэд гол үүрэг гүйцэтгэж байгааг элчин сайд тэмдэглэв. Энэ яриа хэлцээний хүрээнд эрчим хучний хамтын томоохон хэдэн төсөл дээр ажиллаж байна. Тухайлбал жилд 15 сая тонн нефть дамжуулдаг орос-хятадын нефтийн хоолой тогтонги ажиллаж байна. «Роснефть» компани болон Хятадын үндэсний нефть хийн корпорацийн жилд 13 сая тонн нефть боловсруулах хүчин чадалтай завод Тяньзинд барих төсөл нефть боловсруулах салбарын хамтын ажиллагаанд эн түрүүнд гарч байна. Оросын байгалийн хийг Хятадад нийлүүлэх асуудлаар эрчимтэй хэлэлцээ хийж байна. Оросын цахилгаан эрчим хуч Хятадад нийлуулэх 25 жилийн хугацаатай хэлэлцээр байгуулсан юм. Атомын энергийн хүрээнд хоёр орон Тяньваний АЦС-ын 3-4-р блок хамтран барих тухай засгийн газар хоорондын протоколд гарын үсэг зурах гэж байна. 2012 онд Орос Хятад хоёр улс тээвэр, холбоо, нисэх онгоцны үйлдвэрлэл болон сансрын уудмыг эзэмших, ШУТ, цэрэг-техникийн салбарт янз бурийн төслийг хамтран хэрэгжүүлсэн гэж элчин сайд Сергей Разов тэмдэглэн хэллээ.